![](/uploads/201707/news/thumb/47112e2efce4aed686dd845417c23b66_x3.jpg)
Усан спортын 17 дахь удаагийн ДАШТ Унгар улсын Будапешт хотноо 11 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ 7-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд 5 тивийн 182 орны баг тамирчид хүрэлцэн ирж өрсөлдөж байгаа юм.
Энэ өдрийн уралдаан тэмцээнүүд эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөр эхэллээ. Энэ зайны шигшээ уралдаанд 400 метрийн зайд дэлхийд ноёлж байгаа шилдэг тамирчин, 2012 оны Лондоны олимпийн аварга Сун Ян шилдэг нь байж, 3 минут 41.38 секундын амжилтаар 3 дахь удаагаа 400 метрийн зайн чөлөөт сэлэлтийн дэлхийн аварга боллоо. 2-р байрт 2016 оны Риогийн олимпийн наадмын аварга, 21 настай Австралийн залуу тамирчин Мэк Хортон, 3-р байрт Италийн Габриел Детти барианд орж, мөнгө хүрэл медалийн болзол хангажээ. Олимпийн 3, дэлхийн 7 удаагийн аварга Сун Ян Риогийн олимпд Мэк Хортонд ялагдаж, мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад тэргүүн байрт барианд орсоноор сүүлийн 3 дэлхийн аваргад дараалан 400 метрийн аварга боллоо.
Сун Ян 400 метрийн зайд 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 1166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.