Унгар улсын Будапешт хотноо 11 дэх өдрөө үргэлжилж байгаа усан спортын ДАШТ-ний хүрээнд энэ өдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн шигшээ уралдаан болж, дэлхийн шилдгүүд барианаас гарлаа. Энэ удаад дэлхийн аваргын 9, олимпийн наадмын 5 алтан медальт АНУ-ын алдарт тамирчин Кэйти Ледеки тэргүүн байрт барианд оржээ. Өдгөө 20 настай Кэйти Ледеки ингэхдээ 3 минут 58.34 секундын хугацаанд нийт замыг туулж, дэлхийн дээ амжилтыг шинэчлэн тогтоосон нь энэ өдрийн хамгийн онцлох амжилт байлаа. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин Леа Смит, хүрэл медалийн БНХАУ-ын тамирчин Ли Бинжие нар тус тус хүртсэн юм.
Кэйти Ледеки дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.