Английн “Манчестер Сити” клуб Францын лигийн “Монако” клубээс Францын шигшээ багийн хамгаалагч Бенжамин Мендиг £52 сая паундын үнээр худалдан авч, өнөөдөр албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Хоёр тал энэ үеэр 5 жилийн гэрээ байгуулснаа зарласан байна. 23 настай зүүн жигүүрийн хамгаалагч Бенжамин Менди өнгөрсөн улирал “Монако” клубыг Францын дээд лигт 17 жилийн дараа анх удаа түрүүлэхэд нь голлох үүрэгтэй тоглосон тамирчдын нэг юм. Мендигийн хувьд “Манчестер Сити” клубын энэ зуны 5 дахь томоохон наймаа болон ирж байгаа тамирчин юм. Пеп Гвардиолагийн баг “Этихад” цэнгэлэдх хүрээлэндээ паундаар тооцвол “Тоттенхэм”-ээс Кайл Уокерыг (£50m), “Монако” клубээс Бернарду Силваг (£43m), хаалгач Эдерсоныг (£35m), “Реал Мадрид”-аас хамгаалагч Данилог (£26.5m) паундын үнээр "Будант Альбион"-д авчраад байсан билээ. Бенжамин Менди шинэ багийнхаа 22 дугаарыг эзэмшин тоглох юм байна.
Бенжамин Менди дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч боллоо | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.