“International Champions Cup” буюу олон улсын аваргуудын цом нөхөрсөг тэмцээний хүрээнд Италийн алдарт “Интер Милан”, Францын “Лион” клубууд БНХАУ-ын Нанжинь хотноо учраа тааран тоглолоо. “Лион” кулбын гарааны бүрэлдэхүүнд энэ өдөр энэ зуны солилцоо наймааны цонхоор Английн “Челси” клубээс ирсэн 21 настай залуу довтлогч Бертран Траоре гарсан байлаа. Багууд энэ өдөр довтолгоон зонхилсон ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж байсан ч эхний үед гоол орсонгүй. 5 дахь удаагийн олон улсын аваргуудын цом нөхөрсөг тэмцээн БНХАУ, Сингапур, АНУ-д үргэлжлэн явагдаж байгаа юм. Хятадад болж байгаа тэмцээний хувьд Германы “Байерн Мюнхен”, “Боруссиа Дортмунд”, Италийн “Интер”, “АС Милан”, Францын “Лион”, Английн “Арсенал” гэсэн шилдэг 6 баг өрсөлдөж байна. Тоглолтын 2-р үеийн 74 дэх минутад Жоао Мариогийн дамжуулалтаар 27 настай Монтенегро довтлогч Стеван Йоветич “Лион” клубын хаалганд гоолыг оруулж чадсан юм. Энэ гоол улмаар хожлын үнэ цэнэтэй байж, Италийн “Интер” өрсөлдөгчөө 1:0-ийн харьцаатай хожсон байна.
“Интер Милан” "Лион"-ыг хожлоо | ||
Үзсэн: 1991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.