![](/uploads/201707/news/thumb/85a161f5590d67a40b286e70b59b3267_x3.jpg)
Хойд америкийн цомын аварга шалгаруулах “Алтан цом” тэмцээний хагас шигшээ шатанд учраа таарсан Мексик болон Ямайкын шигшээ багуудын тоглолт өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Санта Кларад боллоо. Мексикийн шигшээ баг энэ өдөр тоглолтын санаачлагыг бүрэн гартаа аван тоглож, бөмбөгийн 68 хувьтай эзэмшиж байсан ч гоол оруулж чадахгүй байлаа. Мөн Ямайкын шигшээ багийн хаалгач Андре Блэйк энэ өдөр олон шилдэг хаалтуудыг удаа дараалан толилуулсаар байсан юм.
АНУ-д зохиогдож байгаа 14 дэх удаагийн Хойд Америкийн цомын АШТ-д 12 орны баг тамирчид эрхээ аван өрсөлдсөн юм. Тэмцээнийг зохион байгуулагч улс АНУ-ын багийн хувьд энэ тоглолтын өмнө Коста Рикагийн багийг 2:0-ийн харьцаатай хожиж, алтан цомын төлөө өрсөлдөх эрхээ аваад байсан юм. Энэ өдрийн тоглолтын 88 дахь минутад Ямайкын баг хаалттай цохилт хийх эрхийг авч, хожлын гоол оруулах боломж гарсан юм. Энэ удаад АНУ-ын “Мэйжор лиг”-ийн “Нью-Йорк Ред Буллс” клубын хамгаалагч Кемар Лавренсе энэхүү цохилтыг амжилттай гүйцэтгэж, хаалганы торыг хөдөлгөж чадсанаар багтаа хожлыг авчирчээ. Тэдний хувьд анх удаагаа Мексикийн шигшээ багийг хожсон нь энэ байсан юм. Ямайкын шигшээ баг ийнхүү түүхэндээ 2 дахь удаагаа Хойд америкийн цомын тэмцээнд аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч байна. Тэд өмнө нь 2015 онд шигшээ тоглолтод шалгарч байсан ч мөн л Мексикийн багт хожигдсож байсан юм. “Алтан цом”-ын төлөөх аваргын тоглолт энэ сарын 27-ны өдөр Ямайк болон Хойд Америк тивийн 5 удаагийн аварга АНУ-ын шигшээ багуудын хооронд болно.
Ямайкын шигшээ баг "Алтан цом"-ын төлөө өрсөлдөнө | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.