Шууд Chart

Адам Пиети 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн аварга боллоо

2017-07-27 14:52:12

ДАШТ-ий 12 дахь өдөр эрэгтэйчүүдийн мэлхий сэлэлтийн 100 метрийн шигшээ уралдаан эхэлж, ИБУИНВУ-ын 22 настай шилдэг залуу тамирчин Адам Пиети шилдэг амжилтыг үзүүллээ. Пиети 2016 оны Риогийн олимпод мэлхий сэлэлтийн төрөлдөө аваргын алтан медалийг хүртэж байсан бөгөөд өнөөдрийн уралдаанд 57.47 секундын шилдэг амжилтыг үзүүлж, тэргүүн байрт оржээ. Харин АНУ-ын Кевин Кордес, ОХУ-ын тамирчин Кирилл Пригода нар 2, 3-р байрт бариан орсон байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Адам Пиети 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй