Шууд Chart

"Байерн Мюнхен" "Челси"-г хожлоо

2017-07-27 15:03:18

Жил бүрийн 7-р сард уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын Аваргуудын цом нөхөрсөг тэмцээний Сингапур дахь тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаад Германы "Бундес лиг"-ийн аварга "Байерн Мюнхен", Английн "Премьер лиг"-ийн аварга "Челси" багууд хоорондоо учраа тааран тогложээ. Европ тивийн шилдэг 2 багийн тоглолт энэ өдөр Сингапурийн үндэсний цэнгэлдэх хүрээнд болж, "Байерн Мюнхен" клубын энэ тэмцээний 3 дахь тоглолоо хийлээ. Германы аваргууд эхний тоглолтдоо Английн "Арсенал"-тай 1:1-ийн харьцаатай тэнцэж, дараагийн тоглолтдоо Италийн "Милан" клубт 4:0-ийн харьцаатай хожигдоод байсан юм.

Тоглолтын эхний үеийн 6 дахь минутад "Байерн Мюнхен" клубын баруун жигүүр Рафиньа алсын зайнаас хүчтэй цохилтыг амжилттай гүйцэтгэж, Тибо Куртуагийн хаалганд гоолыг оруулсан.

Үүний дараа 34 настай Францын алдарт хөлбөмбөгчин Фрэнк Риберигийн өгсөн дамжуулалтыг Германы шигшээ багийн супер од Томас Мюллер амжилттай төгсгөж, багийнхаа 2 дахь гоолыг оруулжээ. Энэ цаг үеийн дэлхийн шилдэг довтлогчдын нэг, 27 настай Герман залуу Томас Мюллер энэ гоол орсоноос 12 минутын дараа тун чадварлагч техникийг үзүүлж, дахин "Челси" клубын хаалганд гоолыг оруулсанаар тооны харьцааг 3:0 болгон өөрчилсөн юм. Тэгвэл "Челси" клубээс энэ үеийн төгсгөлийн мөчид Испани хамгаалагч Маркос Алонсо зүүн хөлийн хүчтэй цохилтоор гоол оруулж чадсан юм.

Тоглолтын 2-р үеийн 63 дахь минутад Челси клуб солилцоо хийж, Английн "Челси" клубын энэ зуны топ наймаа, Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубээс 60 сая паундаар Лондон хотноо хүрэлцэн ирсэн, 24 настай испани довтлогч Алваро Мората "Цэнхэрүүд"-ийн төлөө анхны тоглолтдоо оролцохоор талбайд гарч ирсэн. Улмаар Цеск Фабрегасын булангийн цохилтоос өгсөн дамжуулалтыг Бельги довтлогч Миши Батшуай хаалганд цохин гоолыг оруулсанаар энэ өдрийн тоглолт 3:2-ын харьцаатай Карло Анчелоттигоор удирдуулсан "Байерн Мюнхен" клубын ялалтаар өндөрлөсөн байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Байерн Мюнхен" "Челси"-г хожлоо  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй