Шууд Chart

"Рома" клуб "Тоттенхэм"-ийг хожлоо

2017-07-27 15:09:22

"International Champions Cup" буюу Олон улсын "Аваргуудын цом" нөхөрсөг тэмцээний 10 дахь тоглолт энэ өдөр Италийн мөнхийн хотын баг "Рома" болон Английн "Тоттенхэм" клубуудын хооронд АНУ-ын Нью-Жерси мужийн "Ред Булл Арена"-д боллоо. Тоглолтын эхний гоолыг оруулах боломж "Рома"-ын залуусд олдож, багийн шилдгүүдийн нэг Диего Перотти ч торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэж, гоолын салхийг хагалсан юм.

Улмаар тоглолтын 2-р үед 20 настай Турк хагас хамгаалагч Женгиз Ундер хамгаалагчийн алдааг ашиглан багийнхаа 2 дахь гоолыг орууллаа. Харин Лондон хотын багаас 87 дахь минутад 21 настай Англи залуу Харри Уинкс гоолыг оруулж, тооны харьцааг ойртуулж чадсан. Улмаар 90 дэх минутад Винсент Янссен гоолын зөрүүг тэнцүүлж, Жорж-Кевин Нкудугийн дамжуулалтыг хаалганд оруулсан юм. Тэгвэл энэ гоол орсоноос ердөө нэгхэн минутын дараа "Рома" клубын довтолгоон амжилтыг олж, 18 настай залуу тамирчин Марко Тумминелло, Кевин Стротманы дамжуулалтаар хожлын гоол оруулсан байна. "Рома" клуб ийнхүү 2 тоглолт хийж, 1 тэнцэж, 1 хожсон амжилттай боллоо.

Энэ сарын 30-ны өдөрлөх аваргуудын цом тэмцээндевропын шилдэг 15 баг өрсөлдөж байна. Одоогоор 11 тоглолт болж, 36 гоол ороод байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Рома" клуб "Тоттенхэм"-ийг хожлоо  
Үзсэн: 1492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй