![](/uploads/201707/news/thumb/29987606c53a3907b798813bf5dc3b22_x3.jpg)
Хойд Америк тивийн цомын аварга шалгаруулах "Алтан цом" тэмцээний аваргын төлөөх тоглолт өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Санта Кларад болно. 2 жил тутамд нэг удаа зохиогддог энэ тэмцээний аваргын төлөө энэ жил тэмцээнийг зохион байгуулагч орон АНУ-ын шигшээ баг болон Ямайкийн шигшээ багууд өрсөлдөхөөр шалгаран үлдээд байгаа юм.
Ямайкын баг тамирчид өнөөдөр АНУ-д тоглолт болох цэнгэлдэх хүрээлэндээ ирж, танилцсан байна. 1998 онд Франц улсад зохион байгуулагдсан ДАШТ-д оролцож байсан Ямайкийн шигшээ баг энэ тэмцээнд түрүүлж, ДАШТ-д ч оролцох эрхээ авахыг зорьсоор байгаа юм. 2 жил тутамд нэг удаа зохиогддог Хойд Америк тивийн цомын тэмцээнд Ямайкын баг 2015 онд аваргын төлөө шалгаран өрсөлдөж байсан ч Мексикийн шигшээ багт хожигдож байсан юм. Харин энэ жилийн тивийн цомын тэмцээнд түүхэндээ анх удаа Мексикийн шигшээ багийг хожиж, аваргын төлөө шалгарсан.
Хойд Америк тивийн цомын тэмцээн өмнө 13 удаа зохиогдоход Мексикийн шигшээ баг 7 удаа, Канадын баг 1 удаа түрүүлж байсан. Харин АНУ-ын багийн хувьд энэ тэмцээнд түүхэндээ 5 удаа түрүүлж байсан амжилттай. Тэд хамгийн сүүлд 2013 онд "Алтан цом"-ын эзэн болж байсан билээ. Америкийн баг Брюс Арена дасгалжуулагчийн удирдлага дор 6 дахь удаагаа хойд америкийн цомын эзэн болохыг зорьж байна.
"Алтан цом" -ын төлөө Ямайк, АНУ-ын шигшээ багууд тоглоно | ||
Үзсэн: 1479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.