![](/uploads/201707/news/thumb/4f4675d9b89c4acecc1d2ad75a2ad3b4_x3.jpg)
Энэ өдрийн хамгийн оргил мөч, онцлох уралдаан нь эмэгтэйчүүдийн мэлхийн сэлэлтийн 100 метрийн зайн уралдаан байлаа. Энэ удаад шигшээ уралдаанд АНУ-ын алдарт тамирчин, 2016 оны олимпийн энэ зайны аварга Лилли Кин, Дэлхийн аваргын тэмцээний 4 удаагийн алтан медальт Юлия Ефимова нарын шилдэг тамирчид гараанаас гарсан. Улмаар 1 минут 04.13 секундын амжилтаар Лилли Кин дэлхийн аварга болохын зэрэгцээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр 100 меттрийн зайн мэлхийн сэлэлтийн төрлийн олимп, дэлхийн аварга боллоо.
Энэ удаагийн дэлхийн аварга оролцож байгаа 182 орны баг тамирдыг 12 өдрийн дараах байдлаар БНХАУ-ын баг тамирчид медалийн тоо болоод чанаараараа тэргүүлж байна. Араас нь ОХУ, АНУ-ын багууд эрэмбэлэгдэж байна. 17 дахь удаагийн усан спортын ДАШТ энэ сарын 30-ны өдөр өндөрлөх юм.
Лилли Кин мэлхий сэлэлтийн 100 метрийн зайд шинэ амжилт тогтоолоо | ||
Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.