Шууд Chart

Италийн аварга "Ювентус" "ПСЖ"-г хожлоо

2017-07-28 16:36:06

"International Champions Cup" буюу олон улсын "Аваргуудын цом" тэмцээний хүрээнд энэ өдөр мөн Францын "ПСЖ" клуб, Италийн аварга "Ювентус" клубтэй АНУ-ын Флорида мужийн Майами хотын "Хард Рок" цэнгэлдэх хүрээлэнд учраа тааран тоглолоо. Энэ тоглолтын эхний гоол 1-р үеийн сүүлийн минутад орсон. Энэ удаад "Хөгшин хатагтай" нарын шилдэг довтлогч Ганзоло Игуайн гоолыг оруулжээ.

Харин тоглолтын 2-р үе эхлээд Францын багаас Анхел ди Мариягийн дамжуулалтаар 20 настай Португал хагас хамгаалагч Гонсалу Гуедеш тооны харьцааг тэнцүүлжээ. "Ювентус"-ээс харин тоглолтын 62 дахь минутад багийн шилдэг тамирчин Клаудио Маркизио сөрөг довтолгооноор тун үзүүштэй, гоёмсог нэгэн гоолыг оруулж чадсан.

Гэсэн ч Унай Эмери дасгалжуулагчтай "ПСЖ" клубын залуус дахин тооны харьцааг тэнцүүлж чадсан. Левен Курзавагийн дамжуулалтыг энэ удаад Аргентин довтлогч Хавьер Пасторе хаалганд оновчтой мөргөн гоолыг оруулсан. Тоглолтын төгсгөлд буюу 88 дахь минутад "Ювентус" клуб торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Энэхүү цохилтыг өдгөө 31 настай Италийн алдарт тамирчин Клаудио Маркизио амжилттай гүйцэтгэж, энэ өдрийн 2 дахь гоолоо оруулахын зэрэгцээ багтаа ялалтыг авчирсан юм. Массимилиано Аллегригаар удирдуулсан "Ювентус" дараагийн тоглолтоо өөрийн нутаг нэгт баг "Рома" клубтэй энэ сарын 30-ны өдөр хийнэ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Италийн аварга "Ювентус" "ПСЖ"-г хожлоо  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй