Шууд Chart

Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн өндөрлөлөө

2017-07-28 16:53:18

Зуун буудалт даамын дэлхийн цомын АШТ манай улсад анх удаагаа зохион байгуулагдлаа. 7 өдрийн турш үргэлжилсэн дэлхийн цомын цуврал тэмцээнд 8 орны 56 шилдэг тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээнд өрсөлдсөн тамирчдын 15 нь олон улсын их мастер цолтой шилдэг даамчид байлаа. Эрэгтэйчүүд нийтдээ 9 тойрог тоглосноос ОХУ-ын тамирчид эхний 3 байрыг эзэлжээ. 3-р байрт ОУИМ Иван Трофимов, 2-р байрт дэлхийн чансааны 4-р байрт эрэмбэлэгдэж байгаа ОУИМ Александр Гетмански нар шалгарч мөнгө хүрэл медалийг хүртсэн бол Дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, дэлхийн чансааны №2 Алексей Чижов 14 оноогоор энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, алтан медалийг хүртсэн юм.

Алексей Чижов шагналаа гардан авсныхаа дараа "2017 оны дэлхийн цомын цуврал тэмцээнүүдээс би зөвхөн Турк улсад болсон тэмцээнд оролцоод байсан. Монголд болсон энэ удаагийн тэмцээн зохион байгуулалт, өрсөлдөөн гээд олон талаараа өндөр түвшний тэмцээн болж өнгөрлөө. 15 олон улын их мастер өрсөлдлөн нь үүнийг илтгэнэ. Энэ жил миний бэлдэж байгаа хамгийн гол тэмцээн бол ДАШТ байна. Энэ тэмцээн миний хувьд дэлхийн аваргад бэлтгэх, томоохон сорилго тэмцээн болж чадлаа" хэмээн өгүүлсэн юм. 

Эмэгтэйчүүдээс 2017 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн чансааг тэргүүлж байгаа ОХУ-ын алдарт тамирчин Айгуль Идрисова 12 оноогоор бусдыгаа манлайлж, 1-р байрт шалгарсан бол ОХУ-ын тамирчин Матрена Ноговицына, Монгол улсын тамирчин Ерөөлжавын Ариунзаяа нар 2, 3-р байррыг эзэлсэн байна. Мөн энэ тэмцээний үеэр манай улсын тамирчин Цэвээнсүрэнгийн Хашчулуун, Сайханбаатарын Мөнх-Оргил нар Олон улсын их мастер цолны болзлыг тус тус биелүүлжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн өндөрлөлөө  
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй