Шууд Chart

"Манчестер Сити" "Реал"-ыг 4:1-ээр хожлоо

2017-07-28 16:58:01

Европ тивийн шилдэг 15 баг өрсөлдөж байгаа Олн улсын "Аваргуудын цом" тэмцээний тоглолтууд үргэлжилсээр байна. БНХАУ, Сингапур, АНУ-уудад үргэлжилж байгаа энэ тэмцээний хүрээнд одоогоор 15 тоглолт болж, 49 гоол ороод байна. 

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо "Аваргуудын лиг"-ийн тэмцээний 12 удаагийн аварга, Испанийн алдарт "Реал Мадрид", Английн "Манчестер Сити" багууд учраа тааран тоглолоо. Эхний гоол тоглолтын 2-р үеийн эхэнд орсон. Энэ удаад Кевин де Бройны булангийн цохилтоос өгсөн дамжуулалтаар Жон Стөүнс хаалганд мөргөсөн ч хаалгач хаасан. Гэсэн ч Николас Отаменди амжилттай нэмж, багтаа тэргүүллийг авчирсан байна. Удалгүй 22 настай Английн шигшээ багийн залуу тамирчин Рахем Стерлинг тооны харьцааг 2:0 болгожээ. Энэ удаад Белиги плэймэйкер Кевин де Бройн түүнд гоолын дамжуулалтыг гарган өгсөн.

Тоглолтын 66 дахь минутад мөн Кевин де Бройны дамжуулалтаар 23 настай Англи хамгаалагч Жон Стөүнс хаалганд гоолыг оруулж, багийнхаа тэргүүллийг бататгасан.

Улмаар залуу тамирчин Брахим Диаз багийнхаа 4 дэх гоолыг оруулж, өөрийн ур чадвараа дэлхий дахинд толилуулсан байна. Брахим Диазын хувьд дөнгөж 17 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тамирчин юм.

Харин "Реал Мадрид"-аас тоглолтын төгсгөлд залуу тамирчин Оскар Родригез хаалганаас 40 орчим метрийн зайнаас хүчтэй цохилтыг гүйцэтгэж, Эзэн хааны багийн нэр төрийн нэг гоолыг оруулсан. "Манчестер Сити" энэ тэмцээний дараагийн тоглолтоо "Тоттенхэм"-тэй хийх бол "Реал Мадрид", "Барселона" клубтэй тэмцээний сүүлийн тглолтдоо учраа таараад байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Манчестер Сити" "Реал"-ыг 4:1-ээр хожлоо  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй