![](/uploads/201707/news/thumb/91fb01df530ecb66c166ffeb155dc9b3_x3.jpg)
ЕХХ-ны "Европа лиг"-ийн 2017/2018 оны улирлын тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөөх 3-р тойргийн сонгон шалгаруулалтын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаад Английн Мерсисайдын "Эвертон" клуб "Гүүдисон Парк"-даа Словакийн "Ружомберок" клубыг хүлээн аван тоглолоо. Энэ тоглолтод Английн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Уэйн Рүүние "Эвертон"-ы төлөө талбайд гарчээ. Тэрээр мэргэжлийн тамирчны гараагаа энэ клубээс эхэлж, улмаар 2004 онд Английн алдарт "Манчестер Юнайтед" клубтэй нэгдэж байсан билээ. Тэрхүү цаг үеээс хойш Уэйн Рүүние "Улаан чөтгөхүүд"-ийн бүрэлдэхүүнд 13 жилийг өнгөрүүлэхдээ мөн "Манчестер Юнайтед" бүх цаг үеийн мэргэн бууч болоохын зэрэгцээ Английн "Премьер лиг"-ийн тэмцээнд 5 удаа түрүүлж, ЕХХ-ны "Аваргуудын лиг", "Европа лиг", ОУХБХ-ны клубуудын ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдийн аваргын цомыг хүртсэн билээ. Мөн энэ тоглолтод Нидерландын Аяакс клубээс энэ зуны солилцоо наймааны цонхоор Будант Альбионд хүрэлцэн ирсэн Дэви Классен "Эвертон"-ы бүрэлдэхүүнд талбайд гарсан байна. Энэ өдрийн тоглолтын 64 дэх минутад Англи хамгаалагч Лэйтон Бэйнес 16 метрийн торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохиж, хожлын гоолыг оруулжээ. Ингэснээр Роналд Куман дасгалжуулагчтай Эвертон-ы залуус өрсөлдөгчөө 1:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Багуудын хариу тоглолт Словакийн "Ружомберок" клубын талбайд болно.
Рүүние "Эвертон" клубын төлөө талбайд гарлаа | ||
Үзсэн: 2134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.