![](/uploads/201707/news/thumb/b84e13b34d0dac96d39bcf0cf641fedd_x3.jpg)
ЕХХ-ны "Европа лиг"-ийн 2017/2018 оны улирлын тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөөх 3-р тойргийн сонгон шалгаруулалтын хүрээнд энэ өдөр Винсензо Монтелла дасгалжуулагчтай Италийн алдарт "Милан" клуб Румыны "Крайова" клубтэй учраа тааран тоглосон байна. "Милан" клубыг энэ оноос Хятадын тэрбумтан Ли Ёнхон эзэмших болсоноор энэ зуны солилцоо наймааны цонхоор олон шилдэг тамирчдыг багтаа нэгтгээд байгаа юм. Мөн Европын томоохон багуудын хараанд өртөөд байсан шилдэг залуу хаалгач Уианлюжи Донаарумма, жигүүрийн хагас хамгаалагч Жиакомойн Бонавентура нарыг ч багтаа үлдээгээд байгаа юм.
Тоглолтын 44 дэх минутад энэ зун Германы "Волфсбург" клубээс 17 сая еврогийн үнээр ирсэн, "Милан"-ы шинэ цэрэг Рикардо Родригез чөлөөт цохилтоос гоолыг оруулжээ. 24 настай швейцар хамгаалагчийн гоолоор энэ өдөр баг нь өрсөлдөгчөө хожжээ. Багуудын хариу тоглолт ирэх 8-р сарын 3-нд Милан хотын алдар "Сан Сиро" цэнгэлдэх хүрээлэнд болно.
"Милан" клуб "Европа лиг"-ийн эрхийн төлөө өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.