"International Champions Cup" буюу Олон улсыын "Аваргуудын цом" тэмцээний хүрээнд энэ өдөр Германы аварга "Байерн Мюнхен", Италийн "Интер" багууд Сингапурт энэ тэмцээний сүүлийн буюу 3 дахь тоглолтоо хийлээ. Тоглолт эхлээд 8 минутын Италийн шигшээ багийн довтлогч Эдер Мартинс, Антонио Кандревагийн дамжуулалтыг хаалганд мөргөж, тооны харьцааг нээсэн. Улмаар 29 дэх минутад Хорватын шигшээ багийн зүүн жигүүр, "Интер Милан" клубын шилдэг тамирчдын нэг Иван Перишичийн хөндлөн дамжуулалтаар Бразил гаралтай Итали довтлогч Эдер Мартинс дахин нэг удаа хаалганд оновчтой мөргөж, тооны харьцааг 2:0 болгосон.
Энэ тоглолтын дундуур мөн 34 настай Францын нэрт тамирчин Фрэнк Рибери баруун хөлийнхөө шагайнд гэмтэл авч талбайг чөлөөлсөн. Германы "Бундес лиг"-ийн тэмцээний шинэ улирал эхлэхэд 3 долоо хоногийн хугацаа үлдээд байна. Карло Анчелоттигийн баг улирлын өмнөх "International Champions Cup" буюу Олон улсыын "Аваргуудын цом" тэмцээнийг ийнхүү 1 тэнцэж, 2 хожигдсон амжилттайгаар дуусгалаа.
Италийн "Интер" "Байерн Мюнхен"-ийг хожлоо | ||
Үзсэн: 1803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.