Шууд Chart

Федерика Пеллегрини дэлхийн аваргаас эхний түрүүгээ хүртлээ

2017-07-29 13:48:25

ОУУСХ-ноос ДАШТ-ийг 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. 2 жил тутамд нэг удаа зохиогддог ДАШТ энэ жил Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдож байгаа юм. Тэмцээний 13 дахь өдөр эмэгтэйчүүдийн 200 метрийн шигшээ уралдаан болж, Италийн алдарт Тамирчин Федерика Пеллегрини 1 минут 54.73 секундын хугацаанд замаа туулж, тэргүүн байрыг эзэлсэнээр энэ жилийн дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн. Энэ жилийн дэлхийн аваргаас 5 алтан медаль хүртээд байсан АНУ-ын 20 настай залуу тамирчин Кэтие Ледеки харин энэ өдөр Австралийн тамирчин Эмма МкКеонтой ижил цагийн амжилтыг үзүүлсэнээр тус тус мөнгөн медалийг хүртжээ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Федерика Пеллегрини дэлхийн аваргаас эхний түрүүгээ хүртлээ  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй