Шууд Chart

Элсний волейболын ДАШТ эхэллээ

2017-07-29 15:42:13

Олон улсын волейболын холбооноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг элсний волейболын ДАШТ өнөөдөр эхэллээ. Австрийн Вена хотноо зохиогдож байгаа ДАШТ-д 96 шилдэг хос өрсөлдөж байна. 2017 оны Дэлхийн аваргын эхний тоглолт Бразил болон Нидерландын эрэгтэй багуудын хооронд боллоо. Энэ удаад 3 үеийн тоглолтод 20-22, 23-21,15-7 гэсэн онооны харьцаагаар Бразилын хос өрсөлдөгчөө хожиж тэмцээний эхний хожлыг авчээ. 

Эмэгтэйчүүдийн энэ өдрийн онцлох тоглолт тэмцээнийг зохион байгуулагч орон Австри болон АНУ-ын хосуудын хооронд өрнөлөө. АНУ-ын Summer Ross, Brooke Sweat нар энэ тоглолтод 21-15, 21-14 харьцаатай 2 үеийн тоглолтод хожлыг авчээ. 

АНУ-ын төлөөлөн орлцож байгаа өөр нэгэн шилдэг хос 2009 оны дэлхийн аварга Април Росс болон түүний хамтрагч Лорен Фендрик нар энэ өдөр 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт Чен Шүе, 2013 оны дэлхийн аварга Жан Ши нараас бүрдсэн БНХАУ-ын хостой учраа тааран тоглолоо. Энэ тоглолтод 21-17, 20-22, 15-9-ийн харьцаатайгаар 3 ээлжийн тоглолтоо Америкийн хос хожлыг авсан байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Элсний волейболын ДАШТ эхэллээ  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй