Шууд Chart

Жонатон Дос Сантос "Лос-Анжелес Галакси" клубтэй нэгдлээ

2017-07-30 10:00:00

АНУ-ын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Мэйжор лиг Соккер" тэмцээний шилдэг багуудын нэг "Лос-Анжелес Галакси" клубын удирдлагууд өнөөдөр Мексикийн шигшээ багийн хагас хамгаалагч Жонатон Дос Сантосыг багтаа нэгтгэснээ албан ёсоор олон нийтэд танилцууллаа. 27 настай Мексик залуу Жонато Дос Сантос ийнхүү АНУ-ын багт хүрэлцэн ирсэнээр өөрийн ах Жиованни Дос Сантостой нэг лигт, нэг багт хамт тоглохоор болж байна.

Тэрээр өмнө нь Испанийн "ЛА лиг"-т "Барселона", Вильерал багуудад тоглож байсан юм. Жонато Дос Сантос 2014 онд "Барса"-гаас "Вильерал" клубтэй нэгдэж, Испанийн лигт 90 тоглолтод оролцож байжээ. 19 насандаа анх Мексикийн үндэсний шигшээ багт дуудагдаж байсан тэрээр 2014 оны ДАШТ, энэ оны Тив хоорондын цомын АШТ зэрэг томоохон тэмцээүүдэд шигшээ багийнхаа хамтаар оролцоод байгаа юм. Одоогоор Дос Сантос нийтдээ 29 тоглолтод талбайд гараад байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Жонатон Дос Сантос "Лос-Анжелес Галакси" клубтэй нэгдлээ  
Үзсэн: 3039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй