![](/uploads/201707/news/thumb/782a3d1be32ad55a109fcee88bbf195c_x3.jpg)
АҮСБХ-ны лигийн тэмцээний өнгөрсөн улирлын аварга, шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогч Кевин Дюрант Дэлхийн Геннисийн номонд бичигдэх нэгэн содон амжилтыг тогтоосон байна. “Голден Стэйт Уарриорс” багийн супер од Кевин Дюрант Энэтхэгийн Шинэ Дели хотноо 3459 энэтхэг хүүхдэд хичээл зааж, дэлхийн спортын түүхэн дэх хамгийн олон сурагч хамарсан сагсан бөмбөгийн хичээл заасан амжилтын эзэн болжээ.
Дэлхийд хүн амын тоогоороо 2-рт орох Энэтхэг улсын Bengaluru, Chennai, Hyderabad, Kolkata гэсэн хотуудад байрлах "NBA Academy" үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү академиудад хичээллэдэг өсвөрийн сагсан бөмбөгчдөд Кевин Дюрант мөн сагсан бөмбөгийн хичээл орох юм байна.
Кевин Дюрант Геннисийн дээд амжилтын эзэн боллоо | ||
Үзсэн: 2109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.