Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 21/

2013-11-21 07:07:24

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 19. Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Бархасвад гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 08.27-д мандаж, 17.25-д жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах”  сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Гэгээлэг өдөр. Ажил дээрээ санаачилсан зүйл чинь амжилт олоход тун ойр байна. Энэ нь таны нөөц боломжийг нилээдгүй шаардах бололтой. Энэ ажлын дараа урт хугацааны амралтаа ав. Ганц бие матрынхан хайр дурлалын явдалд өсөлт болон сайн зүйлүүд ирнэ гэдгийг урьдаас мэдсэн байна. Чухал найзуудтайгаа гэртээ сайхан үдшийг өнгөрөөх төлөвлөгөө зохио. Гадаад үзэмжиндээ анхаар. Хайртай хүнийхээ төлөвлөгөөг сонсохгүйгээр өөрийн санаагаа тулгахгүй байх нь хамгийн ухаалаг сонголт. 


Хумхын орд (1/20-2/18): Тайван өдөр. Хумхын ордныхон бага цагийг ч дэмий өнгөрүүлэлгүйгээр бусад хүмүүсээс илүү их зүйлийг амжилттай хийж дуусгадаг. Cap хумхынханы ганцаардлын ордоор дамжин явах тул хэвийн, дадал болсон уйтгартай ажлуудаа орхиж амрах нь чухал. Ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж өөрийгөө цэнэглэ.

 

Загасны орд (2/19-3/20): Завгүй өдөр. Сар этгээд гайхалтай дэлхий ван болон үнэнч сугар гариг руу шилжинэ. Энэ нь зарим нэгэн үл ойлголцлыг үүсгэх сэтгэл хөдлөлийг нэмэгдүүпэх ба түүнчлэн эргэн тойрны бүх хүмүүс тань илүү мэдрэмтгий болно. Харин та тэднийг тоох хэрэггүй. Өөртөө зориулж ямар нэгэн юм хий. Шинэ хувцас, гэр орноо чимэглэх зарим урлагийн бүтээл юмуу нүүр царайг тань тодотгох засал чимэглэл худалдан авах нь сэтгэл санаагаа өөдрөг болгоход нэг төрлийн эмчилгээ болно. Ажил хайх юмуу цалингаа нэмэгдүүлэхэд тохиромжтой өдөр.

Хонины орд (3/21-4/19): Сэтгэлийн хэт хөдөлгөөнөө даpax, сэтгэл санаагаа тогтуун байлгаж, аливаад хүлээцтэй хандах, өөрийгөө хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Хэрэв та хэн нэгэнд түрэмгий зан гаргавал хариу нь мөн л тийм маягаар ирэх болно гэдгийг сана. Өнөөдөр өчүүхэн жижиг маргаан томоохон зөрчилд хүргэж болзошгүй байна Тиймээс бүхий л харилцаанд сэв суух аюултай өдөр гэдгийг санаарай.


Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Иог болон бясалгалаар хичээллэх нь өнөөдөр бие сэтгэлийн тайвшралыг авчрах бас нэгэн сайхан үйл хэрэг байх болно. Бусдын зовлонг ойлгож уучил мөн та өөрийнхөө сэтгэл санааны хямралыг багасахыг харах болно. Ганц бие үхрүүдийн хувьд ухаалаг сээтэгнэл хүлээж байна. Харин хосуудын хувьд цагийг хамтдаа өнгөрүүлнэ. Хэрвээ та дүрэм журмыг зөрчихөөр төлөвлөж байгаа бол бүх юм буруугаар эргэнэ. Хэрвээ та судалгаа шинжилгээ хийх бодолтой байгаа бол одоо судалгаа хийхэд яг тохирсон цаг.

Ихрийн орд (5/21-6/21): Цаг завгүй бужигнах өдөр. Гоонь эрчүүд хэтэрхий их гадуур явж үдэшлэг энэ тэрд оролцолгүй гэрсэг бай. Гэвч та ойр зуурын ажил ихтэй гадуур гарах завгүй байх болно. Гэрийн нөхцөл байдалд зохицуулалт шаардлагатай ба найз нехдийн харилцаа болон хамтын ажиллагаагаа шийдвэрлэх цаг. Үйлдэл хийх нь чухал. Хайрын гурвалжин илүү ээдрээтэй, шийдэхэд хэцүү болж ирнэ. Ихрийнхэн романтик хосууд болдог боловч анхаарал тавих, хайр халамж авахын тэнцвэртэй байдлыг хүсдэг. Зүрх сэтгэлдээ байгаа эрхэм хүмүүсээ хүндэл.

Мэлхийн орд (6/22-7/22): Зоригжуулах өдөр. Мэлхийн ордныхон хамгийн түрүүнд өөрийн гадаад үзэмжиндээ их анхаардаг учир хувцасны шүүгээ ба хэв маягаа их удаан шинэчлэнэ. Таны мөрөөдөл бодлыг тань эзэмдэж байна. Танд оюун санааны болон философийн бүлгүүд урам өгнө. Нэр алдарт хүргэх төлөвлөгөөний үр өгөөжийг нягталж судал. Ингэснээр та өөртөө болон танай байгийнханд ашигтай илүү өргөн боломж аргуудыг олох болно. Ажил олгогчтой холбоотой тодорхой бус асуудлуудыг эцэслэн шийдэх болон бизнесийн стратегийн уулзалтыг хийхэд тохиромжтой цаг үе.


Арслангийн орд (7/23-8/22): Үр бүтээлгүй өдөр. Өнөөдөр бусдын шударга бус байдал таныг бага зэрэг цухалдуулах бололтой. Гэсэн хэдий ч бусад руу битгий орилж, хашгир, энэ нь таныг тийм ч сайхан харагдуулахгүй л болов уу. Заримдаа зөөлөн аядуу байдал амжилтанд хүргэж болдогийг сана. Иймээс өөрийн зан байдлаа хянаж, бусдыг сонсох нь зүйтэй. Энэ чанар нь таны удирдах чадварт нөлөөлнө. Арслангийн оюутан, сурагчид хэд хэдэн чухал даалгавруудад анхаарлаа хандуулах бололтой. Хэрэв та сурлагын түвшингээ ахиулахыг хүсэж байгаа бол таны сурлагад нөлөөлж болох олон нийтийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Охины орд (8/23-9/22): Хямралтай өдөр. Сэтгэлийг тань шархлуулсан дурсамжуудаа бүгдийг нь мартах хэрэгтэй. Энэ мэдрэмжүүдээ байгаагаар нь хүлээн авах нь таны сэтгэлийн шархыг эдгээхэд туслах болно. Дотоод сэтгэлдээ анхаарлаа хандуулан хайр бүтээлч байдлаар дүүрэн байхыг хичээгээрэй. Цахим хуудсаар дамжуулан хэн нэгэнтэй танилцах нь таныг төөрөгдүүлж хууран мэхлэх явдал гарч болзошгүйг анхаар. Шинэ үүрэг даалгавар хүлээх хэрэггүй. Хуучин ажлаа тайван хий.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Идеалист өдөр. Хайр дурлалын асуудлууд сайжрах ба олон олон жинлүүрүүдэд энэ нь уран зөгнөл оюун санааны шидэт үе шат байна. Мөнгө зарцуулах хандлага нэмэгдэх ч мөнгө хийхэд амархан болж ирнэ. Таны бодит хүч, төсөөлөх чадварын хүчээр бүтээлч санаачлага, эрэл хайгуулын ажил сайжирна. Санхүүгийн гэрээ хэлэлцээрийг дараа долоо хоног хүртэл хойшлуулах нь ухаалаг болох ба зарим бодит бус зорилго таныг хэт өөдрөг үзэл хандлагатай болоход хүргэнэ. Ганц бие жинлүүрүүд хосоо олохын тулд дараагийн өдрүүдэд аль болох цаг гарган олонтойгоо бай. 

Хилэнцийн орд (10/23-11/21): Аян замд гарах, уулзалт, томилолтонд явах зэрэгт таатай өдөр ба үр дүнд нь хилэнцийнхэн материаллаг байдлаа засаж чадна. Мэргэжлийн туршлага хуримтлуулах, ажил хэрэг болон амьдралаа тэр чигээр нь өөрчлөх зэрэг нь энэ өдрийн утга учир болно.

Нумын орд (11/22-12/21): Тайван өдөр. Бусдаас тусламж авахдаа бүү санаагаа зовоо. Дараа нь тэдэнд хариу барьж болно. Санаа зовоосон асуудлаас ангижруулахад туслах хэн нэгэн байсан ч танд үнэхээр найз нөхөд хэрэгтэй. Мөнгөний асуудлаас болж давхар ажил хийх боловч бие сэтгэлийн тэнхээгээ барагдтал шаргуу бүү ажилла. Эрүүл мэнд бол хамгийн түрүүнд тавигдах ёстой. 

 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 21/  
Үзсэн: 2152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй