![](/uploads/201707/news/thumb/9f58e5be3f906ba6427a47baeeeb353c_x3.jpg)
"International Champions Cup" буюу Олон улсын "Аваргуудын цом" нөхөрсөг тэмцээн БНХАУ, Сингапур, АНУ-уудад үргэлжилж байна. Европ шилдэг 15 баг шинэ улирлын өмнөх сорилго тэмцээн болгон оролцож байгаа аваргуудын цом тэмцээн 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ сарын 18-ны өдөр эхэлсэн аваргуудын цом тэмцээний хүрээнд энэ өдөр Английн “Манчестер Сити”, “Тоттенхэм” багууд учраа таарч, тэмцээний сүүлийн тоглолтоо хийлээ. Энэ өдрийн тоглолтын эхний гоолыг Кевин де Бройны чөлөөт цохилтоос өгсөн дамжуулалтыг Англи хамгаалагч Жон Стөүнс хаалганд мөргөн оруулж, АНУ-ын Тенессе мужийн Нэшвилл хотын “Ниссан” цэнгэлдэх хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан.
Тоглолтын эхний үеийн төгсгөлд “Манчестер Сити”-гийн залуусд тооны харьцааг 2:0 болгох боломж гарсан Бразил довтлогч Габриел Хесус хаалганы гадуур цохисон. Тоглолтын 2-р үе эхлээд Манчестер хотын багийн сөрөг довтолгоон амжилттай болж, 22 настай англи залуу Рахим Стерлинг Самир Насригийн дамжуулалтаар Мишел Ворны хаалганд гоолыг оруулсан юм.
Улмаар тоглолтын төгсгөлд ч “Манчестер Сити”-гийн залуус олон шуургалсан довтолгооныг хийсээр байлаа. Энэ удаад хаалгаруу 2 удаа дараалан цохиод амжилтгүй болсон бөмбөгийг 17 настай залуу тамирчин Брахим Диаз хүлээн авч, торгуулийн талбай дотор тун тайван тоглолтыг үзүүлэн гоолыг оруулсан. “Манчестер Сити”-гээс төрөн гарч буй шилдэг залуу тамирчин Диаз өмнө нь “Реал Мадрид”-ын хаалганд мөн нэг гоолыг оруулаад байсан юм. Пеп Гвардиалогийн баг ийнхүү өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожиж, энэ тэмцээнийг 2 хожиж, 1 хожигдсон амжилттай дуусгаж байна.
“Манчестер Сити”, “Тоттенхэм”-ийг хожлоо | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.