![](/uploads/201707/news/thumb/34b3d4fb9841936fe6e10f8dc5f3c9d2_x3.jpg)
ОУВХ-ны элсний волейболын ДАШТ Австрийн Вена хотноо 2 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд эрэгтэй 48, эмэгтэй 48 шилдэг багийн тамирчид өрсөлдөж байна.
Энэ өдөр дэлхийн чансааг тэргүүжл байгаа Talita Antunes, Larissa Franca нарын Бразилын хос тэмцээнийг зохион байгуулагч орон Австрийн хостой учраа таан тоглолоо. Тэмцээний А хэсгийг тэргүүлэн өрсөлдөж байгаа Бразилын хос энэ өдрийн тоглолтын эхний үед 21:19-ийн харьцаатай хожлыг авсан. Харин тоглолтын дараагийн үед Австрийн хос Katharina Holzer, Teresa Strauss нар илүү нь байж, 21:19-н харьцаатай 2-р ээлжийн тоглолтын хожлыг авсанаар тоглолтын ялагч 3-р үед шийдэгдсэн. Улмаар энэ үед Браилийн баг өрсөлдөгчөө 15:8-ын харьцаатай хожсоноор дэлхийн аваргын тэмцээний ээлжит хожлоо авлаа. Тэд дараагийн тоглолтоо дэлхийн чансааны номер 25 Nicole Branagh, Emily Day нартай хийнэ.
Үүний дараа тэмцээний "В" хэсэгт багтсан, Колумб олон ХБНГУ-ын хосуудын тоглолт болж, дэлхийн чансааны 2-р байрт эрэмбэлэгдэж байгаа Chantal Laboureur, Julia Sude нарын Германы хос 2 үеийн тоглолтод өрсөлдөгчөө 21-14, 21-14-ийн харьцаатай төвөггүйхэн буулган авчээ.
Эрэгтэйчүүдээс энэ өдөр тэмцээний "С" хэсэгт багтсан АНУ-ын 2 хос учраа тааран тоглосон юм. Энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг хослол Phil Dalhausser, Nick Lucena нар энэ өдөр Ryan Doherty, John Hyden нарыг 3 үеийн турш үргэлжилсэн хүндхэн тоглолтын эцэст, 21:17, 21:18, 16:14-ийн харьцаатай хожжээ.
Элсний волейболын ДАШТ-ий 2 дахь өдрийн тойм | ||
Үзсэн: 2070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.