![](/uploads/201707/news/thumb/dd01438af0676de1da8f042353c95ea4_x3.jpg)
Унгарын Будапешт хотноо үргэлжилж байгаа усан спортын ДАШТ 16 дахь өдрөө үргэлжилж, энэ өдөр усан полон эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт боллоо. Мөн 7 төрөл зайн уралдаанд медалийн эзэд тодорчээ. ОУУСХ-ны 17 дахь удаагийн ДАШТ-ийг одоогоор АНУ-ын баг тамирчид нийтдээ 37 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. ДАШТ маргааш сүүлийн буюу 17 дахь өдөрөө үргэлжлэн явагдаж, нийтдээ 75 багц медалийн эзэд бүрэн тодрох юм.
Дэлхийн аваргын тэмцээний энэ өдрийн уралдаан тэмцээнүүд 4х100 метрийн холимог багийн шигшээ уралдаанаар эхэлж, АНУ-ын баг 3 минут 19.60 секундын амжилтыг үзүүлсэнээр дэлхийн дээд амжилтыг шинэчилж, аваргын алтан медалийн эзэд боллоо. Удаах байруудад Нидерланд, Канадын багийн тамирчид барианд оржээ.
АНУ-ын 4х100 метрийн холимог багийн уралдаанд түрүүллээ | ||
Үзсэн: 1619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.