ДАШТ-ий 16 дахь өдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн зайн чөлөөт сэлэлтийн шигшээ уралдаан болж, энэ жилийн дэлхийн аваргаас 5 алтан медалийг хүртээд АНУ-ын 20 настай шилдэг залуу тамирчин Сеалеб Дрессел 21.15 секундын амжилтаар тэргүүн байрт шалгарч, энэ өдөр 2 цагийн дотор 3 алтан медалийг хүртэж чадсан юм. Багийн буухиа уралдааны 3 зайд түрүүлж, ганцаарчилсан төрлийн 2 уралдаанд алтан медаль хүртээд байсан Сеалеб Дрессел ийнхүү 3 дахь ганцаарчилсан төрөлдөө түрүүлсэн юм. Тэрээр мөн ДАШТ-д нэг өдөр 3 зайд түрүүлсэн анхны тамирчин болж байна. Дрессел энэ өдөр холимог багийн уралдаан мөн эрвээхэй сэлэлтийн 100 метрийн зайн уралдааны аваргаар тодроод байсан юм. Усан спортын дэлхийн шинэ од Дрессел маргааш 4х100 метрийн холимог сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлдөө алтан медаль хүртэж чадвал алдарт тамирчин Майкл Пелпсийн 2007 оны Австралийн дэлхийн аваргаар 7 алтан медаль хүртсэн амжилтыг давтах боломжтой юм.
Сеалеб Дрессел нэг өдөрт 3 алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.