Шууд Chart

Унгарын "Гран-При"-г Себастиан Веттел тэргүүлнэ

2017-07-31 08:21:21

71 дэх удаагийн "Формула-1" ангиллын ДАШТ-ий 11 дэх гараа маргааш Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох гэж байна. Унгарын "Гран-При"-гийн байрлал тогтоох уралдаан болж, нийлбэр дүнгээрээ ДАШТ-ийг тэргүүлж байгаа Герман нисэгч Себастиан Веттел тэргүүн байрт шалгарчээ. Тэрээр ингэснээр маргаашийн уралдааныг гарааны тэргүүн шугамнаас эхлүүлэх боломжтой болж байгаа юм. 

"Феррари" багийн Герман нисэгч, дэлхийн 4 удаагийн аварга, өдгөө 30 настай алдарт тамирчин Себастиан Веттел өнөөдөр 1 минут 16.276 секундын амжилтааар тойргийг дуусгаж, тэргүүн байрлалаас уралдах эрхээ авсан бол удаах байранд түүний багийн хамтрагч, Финландын Кимми Райкконен, 3-р байрлалд "Мерседес" багийн Финланд нисэгч Valtteri Bottas уралдахаар болжээ. Харин дэлхийн 3 удаагийн аварга, Их Британийн алдарт нисэгч Люйс Хэмилтон 4-р байрлалаас уралдаанаа эхлүүлэхээр боллоо. Хэмилтоны хувьд 14 хоногийн өмнө болсон Их Британийн "Гран-При"-д өөрийн нутагтаа тэргүүн байрыг эзэлж, энэ жилийн 4 дэх түрүүгээ авсан. Тэр одоогоор 10 гарааны дараах байдлаар 176 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бол Себастиан Веттел түүнээс ердөө нэг онооны илүүтэй буюу 177 оноотой 2017 оны "Формула-1" ангиллын ДАШТ-ийг тэргүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Унгарын "Гран-При"-г Себастиан Веттел тэргүүлнэ  
Үзсэн: 1967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй