![](/uploads/201707/news/thumb/be95b5168a37cab295dcdfea374002ea_x3.jpg)
Спортын 3 төрөлт тэмцээн триатлоны 2017 оны УАШТ энэ сарын 28-30-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуурт болж аваргуудаа тодруулсан байна. Монголын триатлоны холбоо анхны УАШТ-ээ 2005 онд Гачууртын “Монгол шилтгээн”-д явуулж байсан бол сүүлийн таван жилд дараалан Архангай аймгийн Өгий нуурт улсын аваргын тэмцээнээ зохион явуулаад байна. Тэмцээнд энэ жил УБ хотоос нийслэл дүүргийн спорт хороод, байгууллага клубууд, аймаг хөдөө орон нутгаас нийтдээ 40 гаруй байгууллагын 120 орчим тамирчин оролцож хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорин өрсөлдлөө. Энэ удаагийн УАШТ-ээр мөн 2018 онд Индонезийн Жакарта хотноо болох Азийн зуны спортын наадам, Аргентинийн Буэнос-Айрес хотноо болох дэлхийн өсвөр үеийнхний олимпийн наадам болон бусад олон улсын томоохон уралдаан тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан юм.
Тэмцээний дүнг уншигч та бүхэнд танилцуулья.
Эрэгтэй элит:
1.Спортын мастер Э.Бямбасүрэн (Орчлон клуб)
2.Спортын мастер Ч.Гансүх (Орхон. Хангарьд клуб)
3.Спортын мастер Х.Одгэрэл (Хилчин спорт хороо)
Эмэгтэй элит:
1.Спортын дэд мастер С.Санчирмаа (Орхон. Хангарьд)
2.Спортын мастер Э.Сүрэнням (Ривер клуб)
- Зуун билэг дунд сургуулийн тамирчин Д.Уянга
Багийн буухиа
1. Орхон аймгийн "Хангарьд" баг
2. "Орчлон" клуб
3. "Хилчин" спорт хороо
Тэмцээний үеэр мөн сонирхогчдын дунд 5 насны ангиллаар уралдааныг зохион байгуулжээ.
Сонирхогчид 18-24 нас
1.С.Жамбалжамц (Алдар спорт хороо)
2.Э.Алтан-Очир (Алдар спорт хороо)
3.А.Сүхбат (Алдар спорт хороо)
Сонирхогчид 25-34 нас
1.С.Бат-Отгон (Вагнер Ази)
2.Я.Эрхэмбаяр (Каннондэйл Монголиа)
3.Э.Азбаяр (Даунхилл Монголиа)
Сонирхогчид 35-44 нас
1.Ч.Мөнхжаргал (Аврагч спорт хороо)
2.Оливер Тирлуолл (Австрали)
3.Л.Батбаяр (Виста клуб)
Сонирхогчид 45-аас дээш нас
1.Б.Түвшинбаяр (Нийслэлийн БТСХ)
2.Э.Сүх-Эрдэнэ (хувиараа)
3.Т.Хосбаяр (хувиараа)
Сонирхогчид эмэгтэй
1.Б.Мөнгөнтуяа (Хилчин спорт хороо)
2.Д.Уянга (Зуун билэг сургууль)
3.А.Оюун-Эрдэнэ (Говьсүмбэр)
Триатлоны УАШТ өндөрлөлөө | ||
Үзсэн: 1565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.