Шууд Chart

Унгарын “Гран-При”-д С.Веттел түрүүллээ

2017-08-01 09:30:00

Авто спортын хаан “Формула-1” ангиллын ДАШТ-ий 11 дэх гараа Унгарын Будапешт хотноо болж, ялагчаа тодруулсан байна. 71 дэх удаагийн ДАШТ-ийг одоогор “Феррари” багийн Герман нисэгч Себастиан Веттел тэргүүлж байна. 

Дэлхийн 4 удаагийн аварга, алдарт тамирчин Себастиан Веттел энэ удаагийн гарааны уралдааныг гарсан цагаасаа өнгөлсөөр 1 цаг 39 минут 46.713 секундын амжилтаар тэргүүн байрт барианы зурвасыг давжээ. Тэрээр өчигдөр болсон байрлал тогтоох уралдаанд түрүүлсэнээр өнөөдрийн уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн юм. Өдгөө 30 настай Себастиан Веттел ингэснээр “Формула-1” ангиллын дэлхийн аваргад 46 гараанд түрүүлсэн бахдам амжилтын эзэн боллоо. 4.381 км замд 70 тойрог уралдсан энэ удаагийн гараанд Феррари багийн өөр нэгэн шилдэг нисэгч Кимми Райкконен тэргүүлэгчээс ердөө 0.908 секундээр хоцорч барианд орсон бол Германы “Мерседес” багийн Финлянд нисэгч Валтери Боттас 3-р байрыг эзэлжээ. 

Харин өнгөрсөн жилийн Унгарын "Гран-При”-гийн аварга дэлхийн 3 удаагийн аварга Льюс Хэмилтон энэ удаагийн гараанд 4-р байрт замаа дуусгажээ. 2017 оны ДАШТ-ийг 11 гарааны дараах нийлбэр оноогоор Себастиан Веттел 202 оноотой тэргүүлж байна. Тэгвэл “Мерседес” багийн Льюс Хэмилтон 188 оноотой удаалж байна. Дараагийн буюу Бельгийн “Гран-При” уралдаан энэ сарын 28-нд болно. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Унгарын “Гран-При”-д С.Веттел түрүүллээ  
Үзсэн: 1806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй