![](/uploads/201707/news/thumb/8f6acd83909b2b86d5f63ec47ccdf70e_x3.jpg)
Олон улсын усан спортын холбооноос 2 жилд нэг удаа зохион байгуулдаг Усан спортын ДАШТ Унгарын Будапешт хотноо сүүлийн өдрөө үргэлжлэн явагдаж нийтдээ 75 багц медалийн эзэд бүрэн тодорлоо. Энэ удаагийн дэлхийн аваргад 5 тивийн 182 орны тамирчид өрсөлдөж, АНУ-ын баг тамирчид нийтдээ 46 медаль хүртсэн амжилтаараа тэргүүлээ. Ингээд та бүхэнд тэмцээний сүүлийн буюу 17 дахь өдрийн уралдаан тэмцээнүүдийн тойм мэдээллийг цувралаар хүргэе.
Энэ өдрийн уралдаанууд эмэгтэйчүүдийн 50 метрийн зайн мэлхий сэлэлтийн төрлийн уралдаанаар эхэлж, Олимпийн наадмын аварга, АНУ-ын шилдэг тамирчин Лилли Кин 29.40 секундын амжилтыг үзүүлсэнээр энэ зайн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа 20 настай залуу тамирчин Лилли Кин ийнхүү энэ жилийн дэлхийн аваргыг 4 алтан медаль хүртсэн амжилттай дуусгаж байна.
Лилли Кин дэлхийн аваргаас 4 алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.