![](/uploads/201708/news/thumb/a208bbaa0a01c00321f9240f1710c898_x3.jpg)
Английн "Манчестер Юнайтед" клубын удирдлагууд Сербийн шигшээ багийн хагас хагаалагч Неманьа Матичийг Лондон хотын "Челси" клубээс багтаа нэгтгэснээ албан ёсоор олон нийтэд зарлалаа. 28 настай Неманьа Матич шинэ багтайгаа 3 жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Неманьа Матич Английн "Улаан чөтгөрүүд"-ийн энэ зуны 3 дахь наймаа болж байна. "Манчестер Юнайтед"-ын дасгалжуулагч Жозе Моуриньо энэ зуны солилцоо наймааны цонхоор Английн "Эвертон" клубээс Бельги довтлоогч Ромелу Лукаку, Португалийн "Бенфика" клубээс Виктор Линделоф нарыг багтаа авчраад байсан юм. Улмаар энэ удаад 40 сая паундын үнээр Матичийг багтаа авсанаар эдгээр 3 тамирчиндаа нийтдээ 192 сая аерик долларыг зарцуулаад байна. Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Неманьа Матич 2009 онд "Челси" клубт ирж байсан. Дараа нь Нидерландын "Витесс" клубт зээлээр тоглож байгаад Португалийн "Бенфика"-д очиж, 2014 онд эргэн "Челси"-дээ эргэн ирэн сүүлийн 3 улирлыг "Ццэнхэрүүд"-ийн бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн юм. Ингэхдээ нийт 151 тоглолтод талбайд гарсан байна. Матич шинэ багтаа 31 дугаарыг эзэмшин тоглох юм.
Н.Матич "Манчестер Юнайтед" клубт ирлээ | ||
Үзсэн: 1506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.