Шууд Chart

М.Баярмаа эх орондоо ирлээ

2017-08-02 18:11:07

Польш улсын Вроцлав хотноо зохион байгуулагдсан 2017 оны дэлхийн тоглолтоос жиү жицү бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монгол улсын тамирчин Мөнхгэрэлийн Баярмаа өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирсэн байна. 

Олимпийн бус спортын төрлүүдээр 4 жил тутамд нэг удаа зохиогддог Дэлхийн тоглолт өнгөрсөн 7-р сарын 20-30-ны өдрүүдэд үргэлжилж, дэлхийн 102 орны 3214 тамирчин, спортын үндсэн 27 төрлөөр өрсөлдөж, нйитдээ 199 багц медалийн эзэд тодорсон юм. Монгол улсыг төлөөлж энэ наадамд сүмо болон жиү жицү бөх, аебобик гимнастикийн төрлөөр 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Аебобик гимнастикийн тамирчид 6-р байрт шалгарсан бол сүмо бөхийн төрөлд хүч сорьсон монголын тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Харин жиү жицү бөхийн төрөлд монгол улсыг төлөөлж нэг тамирчин өрсөлдсөн нь 55 кг-н жингийн мөнгөн медалийн эзэн М.Баярмаа байсан юм. Энэхүү наадамд дэлхий чансааны эхний наймд эрэмбэлэгдсэн тамирчид оролцдог бөгөөд манай улсын тамирчин Баярмаа чансааны 6-р байрт эрэмбэлэгддэг байна. Тэрээр энэ удаагийн дэлийн тоглолтод 3 хожин аваргын төлөө шалгарч, ягаан бүстэй, Бельгийн шилдэг тамирчинд ялагдсанаар мөнгөн медалийг хүртсэн юм. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, гардан тулааны дэлхийн наадмын аварга М.Баярмаа ийнхүү энэ удаагийн дэлхийн тоглолтын 3 дахь медалийг эх орондоо авчирсанаар монгол улс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаараа 10 дахь удаагийн дэлхийн тоглолтод оролцсон 102 орноос 32-р байрт жагссан байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

М.Баярмаа эх орондоо ирлээ  
Үзсэн: 1941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй