![](/uploads/201708/news/thumb/5013ea5f1addd9552aaf27e4799a7e85_x3.jpg)
Испанийн "Севилья" клубын удирдлагууд өнөөдөр Английн "Манчестер Сити"-гээс Хесүс Навасыг өөрийн багтаа нэгтгэснээ албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Өдгөө 31 настай Испани жигүүр Хесүс Навас энэ зуны солилцоо наймааны цонхоор өөрийн хуучин баг "Севилья" клубтэйгээ эргэн нэгдсэн байна. Тэрээр чөлөөт агентийн хувиар Андалузийн багт ирж, 4 жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. Анх энэ клубээс мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлсэн Хесүс Навас 14 насандаа "Севилья" клубын хүүхдийн академид элсэж байсан юм. Улмаар 2003-2013 оны хооронд "Севилья"-ын үндсэн багт тоглож, нийтдээ 393 тоглолтод оролцохдоо 34 гоол оруулж байсан юм. Энэ нь "Севилья"-ын төлөө хамгийн олон тоглолтод оролцсон тамирчдын жагсаалтын 2-р байрт буюу алдарт хөлбөмбөгчин Хуан Арза Инигогийн дараа орох үзүүлэлт юм. Хесүс Навас 2013 онд Английн "Манчестер Сити"-д 14.9 сая еврогийн үнээр ирж, 4 жилийн гэрээ үзэглэж байсан бөгөөд энэ 4 жилийн хугацаанд нийтдээ 183 тоглолтод талбайд гарч байжээ.
Хесүс Навас "Севилья"-д эргэн ирлээ | ||
Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.