Шууд Chart

"Универсиад-2017"-д хүндийн өргөлтийн төрлөөр оролцох тамирчид

2017-08-03 18:47:54

Дэлхийн оюутан залуучуудын зуны 29-р Универсиад наадам Хятадын Тайваньд эхлэхэд 16 хоногийн хугацаа үлдээд байна. Энэ удаагийн "Бага олимп"-д монгол улс спортын 9 төрлөөр 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. МОСХ-ны удирдлагууд хүндийн өргөлтийн төрлөөр энэ зуны Универсиад наадамд оролцох тамирчдын бэлтгэлийн явцтай танилцаж, арвин амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

СТО-д байрлах МХӨХ-ны бэлтгэлийн танхимд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор зуны 29-р универсиад наадамд оролцох тамирчид бэлтгэл сургуулилтаа чамбайруулан базааж байна. Мөн үндэсний шигшээ багийн 30 орчим тамирчин хамтарсан бэлтгэлээ энэ үеэр үргэлжлүүлж байсан юм. Универсиад наадмын хүндийн өргөлтийн төрлийн эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд “Сити” дээд сургууль, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Отгонтуяа өрсөлдөх бол ҮБТДС, “Аврагч” спорт хорооны тамирчин Г.Анужин 63 кг-ийн жинд хүч сорьно. ОУХМ Г.Ануужин өнгөрсөн 7-р сард залуучуудын Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Универсиад наадамд хүндийн өргөлтийн төрлөөр оролцох 3 дахь тамирчин бол ИЗИС, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баярцэцэг юм. Түүний хувьд өмнө нь 2013 оны Казанийн Универсиад наадамд оролцож байсан туршлагатай.

Энэ удаагийн Универсиад наадамд медаль хүртэх боломжтой гол спортын төрлүүдийн нэг хүндийн өргөлтийн тамирчид маргаашнаас эхлэн Төр хурахад байрлах бэлтгэлийн баазад гарч, бэлтгэлээ цаашид үргэлжлүүлэн хийнэ. Улмаар энэ сарын 12-нд бэлтгэлээсээ бууж, дасгалжуулагчийнхаа хамтаар 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр Тайвань улсыг зорих юм.

Зуны "Универсиад 2017" наадмын хүндийн өргөлтийн тэмцээн нь Шинэ Тайпэй хотын Тамсу дүүргийн Тамкан их сургуулийн “Шаомо спортын ордон”-ны 7 давхарт зохиогдоно. Үзэгчдийн суудлын тоо нь 1287. Энэхүү спортын ордон нь тамирчдын тосгоноос 33,5 км-т баруун хойш зүгт оршдог юм. 
Хүндийн өргөлтийн тамирчидын тэмцээний өмнөх бэлтгэл нь Тамкан их сургуулийн “Шаомо спортын ордон”-ны 4 давхарт болно. 
Эрэгтэйчүүд: 56кг, 62кг, 69кг, 77кг, 85кг, 94кг, 105кг, +105 кг жингээр болно. 
Эмэгтэйчүүд: 48 кг, 53кг, 58кг, 63кг, 69кг, 75кг, 90кг, +90 кг жингээр явагдана. 
Техникийн зөвлөгөөн 8 сарын 19-нд 11:00 цагаас Тамкан их сургуулийн “Шаомо спортын ордон”-ны 7 давхарт болно.

Тэмцээний хуваарь: Хүндийн өргөлтийн тэмцээн 8 сарын 20-25-нд болно.
Монголоос 3 эмэгтэй тамирчин оролцоно.
-8 сарын 20-нд 09:30 цагаас эмэгтэйчүүдийн 48 кг жингийн В хэсгийн тэмцээн болно. 11:30 цагаас эрэгтэй 56, 62 кг жингийн В хэсгийн өргөлт явагдана. 14:00 цагаас 56 кг А хэсэг өргөж шагнал гардуулна. Харин 16:30 цагаас эм 48 кг жингийн А хэсгийн шигшээ болж, медаль гардуулна. Эрэгтэйчүүдийн 62 кг жингийн А хэсгийн шигшээ өргөлт 19:00 цагаас болж, шагнал гардуулах ёслолыг хийнэ. 
-8 сарын 21-нд 09:30 цагаас эмэгтэйчүүдийн 58 кг жингийн В хэсгийн тэмцээн болно. 19:00 цагаас А хэсэг өргөж шагнал гардуулна. Энэ жинд О.Баярцэцэг хүч үзнэ.
-8 сарын 22-нд 09:30 цагаас эмэгтэйчүүдийн 63 кг жингийн В хэсгийн тэмцээн болно. 14:00 цагаас А хэсэг өргөж шагнал гардуулна. Энэ жинд Г.Ануужин хүч үзнэ.
-8 сарын 23-нд 09:30 цагаас эмэгтэйчүүдийн 69 кг жингийн В хэсгийн тэмцээн болно. 14:00 цагаас А хэсэг өргөж шагнал гардуулна. Энэ жинд Г.Отгонтуяа хүч үзнэ.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Универсиад-2017"-д хүндийн өргөлтийн төрлөөр оролцох тамирчид  
Үзсэн: 1784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй