![](/uploads/201708/news/thumb/3c8b48fa84acf3abfae782dff0bd7dab_x3.jpg)
2017 оны зуны универсиад наадамд дэлхийн 162 орны 12500 орчим тамирчин төлөөлөгчид оролцоно. Монгол улсаас энэ наадамд спортын 9 төрлөөр 51 тамирчин, багш дасгалжуулагч, арын албаны 25 хүн оролцох юм. Хятадын Тайванийг зорих баг тамирчдын нийт 76 хүний хувцсыг спорт хувцасны "Монти" үйлдвэрийн хамт олон урлаж байна.
Спорт хувцасны "Монти" үйлдвэр 2009 оноос хойш дотооддоо үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Энэ хамт олон өмнө нь 2015 онд БНСУ-д болсон Гуанжугийн Универсиад наадамд оролцсон 120 хүнээс бүрдсэн баг тамирчдын хувцсыг хийж байсан туршлагатай. 2017 оны Универсиад наадамд монголын тамирчдын өмсөх хувцсыг хийж гүйцэтгэх ажил одоогоор 50 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Монголын багийн хувцасны энгэрт дээшээ тэмүүлж буй бугын сүрэг, морь унасан хүн бүхий хадны сүг зураг дүрслэгджээ. Мөн баруун дээд талд нь Монгол улсын төрийн далбааг байрлуулсан байна. Баг тамирчдын хувцсан дээр мөн МОСХ-ны логог байршуулж, Монгол улсынхаа нэрийг уйгаржин монгол бичгээр болон англи хэл дээр бичжээ. Энэ загварыг МОСХ болон "Монти" үйлдвэрийн хамт олон хамтран бүтээжээ.
Спорт хувцасны "Монти" үйлдвэрийн хамт олон өнгөрсөн жил "Азийн хүүхдүүд" их наадамд оролцсон баг тамирчдын 180 хос хувсыг мөн хийж байсан байна. Түүнчлэн 2010 оны Азийн наадам, 2009 оны волейболын эмэгтэйчүүдийн зүүн азийн АШТ зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцсон тамирчдынхаа хувцсыг урлан бүтээж байжээ.
"Универсиад-2017"-д оролцох тамирчдын хувцсыг "Монти" үйлдвэрт урлаж байна | ||
Үзсэн: 3394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.