![](/uploads/201708/news/thumb/e2a8426c5a65743ca3f408f56c9fe423_x3.jpg)
Монгол улсын оюутны шигшээ багийн 53 тамирчин дэлхийн оюутны спортын "Универсиад-2017" наадмын 9 төрөлд өрсөлдөнө. Монгол Улсаас медаль хүртэх хамгийн боломж өндөртэй спортын төрлүүдэд жүдо, хүндийн өргөлт, таэквондо, хөнгөн атлетикийн эрэгтэй хагас марафоны зайн төрлүүд нэрлэгдэж байна. Өнгөрсөн 2015 оны Гуанжугийн Универсиад наадмаас монголын оюутан тамирчид жүдо бөх, буудлагын төрлөөр 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль нийт 5 медаль хүртэж байв. Дэлхийн оюутан залуучуудын Универсиадаас алтан медаль хүртвэл Монгол Улсын Засгийн газраас 30 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 15 сая, хүрэл медаль хүртвэл 10 сая төрөгний мөнгөн шагнал олгож, урамшуулах юм.
Хятадын Тайваны Тайпей хотноо 2017 оны 8 дугаар сарын 19-30-нд Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр “Универсиад” их наадам болно. Тус наадамд дэлхийн 162 орны 12.500 орчим тамирчин төлөөлөгч спортын 19 төрөлд өрсөлдөх юм. Наадам нь волейбол, гимнастик (уран сайхны гимнастик, спортын гимнастик), жүдо, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт (сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт) теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, таэквондо, гольф, хүндийн өргөлт, бадминтон, бейсбол, байт харваа, ушу, дугуйт тэшүүр, биллярдын төрөл үзүүлэх спортын хөтөлбөрт багтан 12 өдрийн туршид болж, 306 багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, техник, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Универсиадаас алтан медаль хүртвэл 30 сая төгрөг олгоно | ||
Үзсэн: 2601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.