![](/uploads/201311/news/thumb/c9139ae336f3a8c799dc04a3d5e1c6fd_x3.gif)
МАХН энэ Ням гарагт бага чуулганаа хуралдуулахаар шийдсэнтэй холбогдуулан намын дарга Н.Энхбаярт үүрэгт ажлаасаа түдгэлзэх хүсэлтийг зарим гишүүд гаргаад байгаа гэх яриа дэгдэж эхэлсэн. Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Намын удирдлага болон бага чуулганы төлөөлөгчдийн хүрээнд ийм асуудал огт яригдаагүй” гэсэн хариултыг өгчээ.
БНСУ-д эмчлүүлж байгаа Н.Энхбаяр дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас тус хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж. Харин бага чуулганаар хэлэлцэх зарим асуудалд өөрийн байр сууриа цахим хэлбэрээр илэрхийлсэн байна.
Н.Энхбаяр бага чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгджээ | ||
Үзсэн: 2417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.