Өвөрхангай аймгийн нутагт үргэлжилсэн бороо орсоны улмаас зам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.
Улаанбаатар хотоос Говь-алтай, Ховд, Баян-өлгий чиглэлийн авто замын 560 км зайд зорчих хэсэгт гүүр болон асфальтон зам /Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км / сэтэрсэн байх тул энэ чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж байна. Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨҮГ-ын ажилчид дээрх газар дээр ажиллаж байна.
Сэрэмжлүүлэг | ||
Үзсэн: 1505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.