Шууд Chart

Нидерландын шигшээ баг европын аваргын төлөө өрсөлдөнө

2017-08-05 19:59:15

ЕХХ-ноос 4 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн ЕАШТ энэ онд Нидерланд улсад зохиогдож байна. Одоогоор тэмцээний шигшээд өрсөлдөх шилдэг 2 баг тодроод байна. Хөлбөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч буурал европ тивийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд шилдэг 16 орны баг тамирчид өрсөлдөж аваргын төлөө өрсөлдөх багууд ийнхүү тодорсон байна.

Энэ удаад тэмцээнийг зохион байгуулагч орон Нидерландын шигшээ баг хагас шигшээ шатандаа Английн багтай учраа тааран тоглосон. Тоглолтын эхний үеийн 22 дахь минутад Миедама тооны харьцааг нээж, энэ өдрийн тоглолтын эхний гоолыг оруулсан. Улмаар тоглолтын 2-р үед Нидерландын шигшээ багийн довтлогч Ван де Донк хаалгачийн эсрэг сул гарч ирсэн боломжоо ашиглаж, тоглолт дуусахад 30 орчим минутын хугацаа дутуу байхад баг нь 2 гоолын зөрүүтэй хошуучлаад эхэлсэн. Улмаар тоглолтын төгсгөлд, шүүгчийн сунгасан нэмэлт цагийн сүүлийн минутад Английн шигшээ багийн  хамгаалагч Миллие Брайт өөрийн хаалгандаа гоолыг оруулсанаар тоглолт 3:0-ийн харьцаатай тайлбайн эзэн баг Нидерландын шигшээ багийн хожлоор өндөрлөжээ. Ингэснээр тэд өөрийн эх орондоо зохиогдож байгаа энэ удаагийн европын аваргын тэмцээний алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Нидерландын шигшээ баг европын аваргын төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй