![](/uploads/201708/news/thumb/63448f64867a092c0ef400ce70b70c41_x3.jpg)
ОУХАХ-ноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг хөнгөн атлетикийн ДАШТ энэ 2017 онд Английн Лондон хотноо зохион байгуулагдаж байна. 16 дахь удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ-д дэлхийн 5 тивийн 203 орны 2038 тамирчин оролцож байгаа нь 1983 оноос эхлэлтэй энэ тэмцээний түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон дээд амжилт юм. Ингээд та бүхэндээ дэлхийн аваргын тэмцээний 2 дахь өдрийн тойм мэдээллийг хүргэе.
Дэлхийн аваргын энэ өдрийн тэмцээн уралдаанууд эрэгтэйчүүдийн 400 метрийн зайн төрлөөр эхэлж энэ зайн олимпийн наадмын аварга ӨАБНУ-ын тамирчин Уэйл ван Никерк өөрийн гараандаа 45.28 секундын амжилтаар тэргүүлжээ.
Эмэгтэйчүүдийн 100 метрийн зайн уралдаанд Ямайкийн алдарт тамирчин, 100 200 метрийн зайн олимпийн аварга Элайне Томпсон 11.05 секундын амжилтаар тэргүүлж, шигшээ уралдаанд өрсөлдөх эрхээ авчээ.
Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 2 дахь өдрийн тойм | ||
Үзсэн: 2799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.