Шууд Chart

“Ювентус”, “Тоттенхэм” клубын багууд нөхөрсөг тоглолт хийлээ

2017-08-07 07:42:37

Дэлхийн хаан спорт хөлбөмбөгийн нэгэн шинэ улирал эхлэх мөч хаяанд ирээд байгаа энэ үед европын шилдэг багууд нөхөрсөг тоглолтуудыг хийж байна. Энэ удаад Италийн аварга “Ювентус” клуб Английн “Тоттенхэм” клубтэй тогложээ. 

Английн нийслэл Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтын эхний гоолыг тоглолтын 1-р үеийн 10 дахь минутад Английн багаас Киран Триппьерийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтаар 24 настай Английн шигшээ багийн довтлогч Харри Эдвард Кэйн бөмбөгийг газартай хавсарч мөргөөд Жианлужжи Буффоны хаалганд гоолыг оруулжээ. Харри Кэйний хувьд өнгөрсөн улирал “Премьер лиг”-т 30 тоглолтод талбайд гарч 29 гоол оруулсан бөгөөд сүүлийн 2 улирал дараалан Английн лигийн мэргэн буучаар тодроод байгаа юм. 

Улмаар тоглолтын 2-р үе эхлээд Английн шигшээ багийн залуу тамирчн Дэле Аллигийн уран гоё дамжуулалтаар 25 настай Дани хагас хамгаалагч Кристиан Эриксон багийнхаа хошуучлалыг бататгаж, тооны харьцааг 2:0 болгож чадсан.

Дэлхийн хамгийн сонирхотой, хамгийн өрсөлдөнтэй лигийн тэмцээнүүдийн нэг Английн “Премьер лиг”-ийн тэмцээн энэ сарын 11-ний өдөр эхэлнэ. Маурисио Почеттино дасгалжуулагчтай Лондон хотын “Тоттенхэм” клубын хувьд шинэ улирлын эхний тоглолтоо энэ жил дээд лигт дэвшин орж ирж байгаа “Ньюкастль Юнайтед” клубтэй энэ сарын 13-ны өдөр хийнэ. Дараа нь энэ сарын 20-ны өдөр лигийн цомыг хамгаалагч “Челси” клубыг “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авна.

Тэгвэл Массимилиано Аллегригаар удирдуулсан “Ювентус” клубын хувьд энэ сарын 13-нд “Лацио” клубтэй Италийн “Супер цом”-ын төлөө тоглоно. Улмаар энэ сарын 19-нд Италийн аварга шалгаруулах “Серие-А” лигийн тэмцээнийхээ нээлтийн тоглолтыг “Кальари” клубтэй хийх юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Ювентус”, “Тоттенхэм” клубын багууд нөхөрсөг тоглолт хийлээ  
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй