Шууд Chart

Италийн баг 3 дахь удаагаа дэлхийн “Гран-При”-гийн шигшээд шалгарлаа

2017-08-07 07:49:21

ОУВХ-ны эмэгтэй багуудын “Гран-При” тэмцээний хагас шигшээ шатанд учраа таарсан 2016 оны Риогийн олимпийн аварга БНХАУ-ын шигшээ баг болон Италийн шигшээ багуудын тоглолт энэ өдөр мөн явагдсан байна. Багуудын эхний ээлжийн тоглолтод Лан Пин дасгалжуулагчтай БНХАУ-ын баг 18:25-н харьцаатай хожлыг авсан байна. Гэсэн ч 2, 3, 4-р үеийн тоглолтод Италийн шигшээ баг 25-23, 25-22, 27-25-ын харьцаатай 3 үе дараалан хожсоноор 3:1-ийн харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө буулган авчээ. Энэ өдрийн тоглолтын шилдгээр Италийн багийн довтлогч Паола Егону тодорсон байна. Тэрээр 26 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүлжээ.

Италийн багийн хувьд 3 дахь удаагаа шигшээ багуудын “Гран-При” тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч байна. Өмнө нь Италийн баг 2004, 2005 онуудад дараалан аваргын төлөө өрсөлдөж байсан ч Бразилийн шигшээ багт хожигдсоноор 2 жил дараалан энэ тэмцээний мөнгөн медалийг хүртэж байсан юм. Италийн эмэгтэйчүүдийн шигшээ баг ийнхүү 3 дахь уаагаа “Гран-При” тэмцээний аваргын төлөө Бразилын багтай өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэмцээний аваргын тоглолт энэ сарын 8-нд болно. Харин хагас шигшээд хожигдсон Серби, БНХАУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Италийн баг 3 дахь удаагаа дэлхийн “Гран-При”-гийн шигшээд шалгарлаа  
Үзсэн: 2368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-08-07 18:28
Үзэгчдийг өндөлзүүлсэн тоглолт болсон байх даа, интернэтээс яаж үзэж болох бол.

Бидэнтэй нэгдээрэй