Шууд Chart

"NBA Аfrica Game" хөтөлбөр зохион байгуулагдлаа

2017-08-07 07:50:55

АҮСБХ-ноос зохион байгуулж байгаа "NBA Аfrica Game" хөтөлбөрийн хүрээнд Африк тивийн шигшээ багтай Дэлхийн баг нөхөрсөг тоглолтыг хийсэн байна. Энэхүү "NBA Africa Game" хөтөлбөр ӨАБНУ-ын Иоханнесбург хотноо 2 дахь удаагаа зохиогдож байна.

Африк тивийн багаас "Оклахама Сити Тандер" багийн довтлогч Виктор Оладифо энэ өдөр 28 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүлсэн байна. Мөн африкийн багаас энэ өдөр “Денвер Наггетс” багийн Эммануэл Мүдиэй 22 оноо авч, 9 оновчтой дамжуулалт өгөн шилдэг тоглолтоо үзүүлжээ. Африк тивийн багт Bismack Biyombo, Dennis Schroder, Serge Ibaka, Clint Capela, Thabo Sefolosha, Gorgui Dieng зэрэг африк тивээс гаралтай NBA-ийн шилдэг тамирчид багтан тоглосон юм. Тэгвэл энэ тоглолтод дэлхийн багийн залуус багаараа жигд сайн тоглолтыг үзүүлж, Жэйлен Браун 15 оноогоор багаа тэргүүлжээ. Түүнчлэн Криспапс Порзингес, Андре Драммонд нар 14 оноо, Кайл Лаури, Коурние Ли нар тус бүр 13 оноо авчээ. Ингэснээр дэлхийн баг 108:97-ын харьцаатай "NBA Africa Game" хөтөлбөрийн хүрээнд болсон энэ тоглолтын хожлыг авсан байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"NBA Аfrica Game" хөтөлбөр зохион байгуулагдлаа  
Үзсэн: 2234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй