“Оновчлолын онол ба түүний хэрэглээ” олон улсын симпозиум гурван жилд нэг удаа болдог уламжлалтай бөгөөд энэ удаагийн симпозиум нь ирэх 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд манай улсад зохион байгуулагдахаар болсон аж.
МУИС, ШУТИС, математикийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй хуралд сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, математик судлаачид мэдлэгээ дээшлүүлж, санал бодлоо солилцох, шинжлэх ухааны хөгжилд төр засгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 10 улсын төлөөлөл 90 гаруй судлаачид өөрсдийн илтгэлээ тавих юм байна.
Мөн энэ хурлаас баримталж буй бодлогын хүрээ нь залуу судлаачид дэлхийн алдартай эрдэмтэдтэй холбоо тогтоох, цаашлаад гадаад орны нэр хүнд бүхий сургуулиудад суралцах, эрдмийн зэрэг хамгаалахад дөхөм болгох асуудалд чиглэж байгаа талаар зохион байгуулагчидын зүгээс дуулгасан юм.
“Монгол-Япон” төвд болох уг хуралд манай орныг төлөөлж МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, ХУИС-ийн 50 орчим залуу судлаач математикийн дөрвөн салбарт 70 гаруй илтгэл тавьж оролцох юм байна. Хуралд тавьсан шилдэг илтгэлүүдийг шинжлэх ухааны “World science” сэтгүүлд нийтлэгдэх аж.

Монголд дэлхийн математикчидын симпозиум болно | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.