![](/uploads/201708/news/thumb/01fce1df11f0cdd321a699096bddbb72_x3.jpg)
ОУВХ-ноос жил бүр зохион байгуулдаг эмэгтэй шигшээ багуудын дэлхийн Гранпри тэмцээн БНХАУ-ын Нанжинь хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээний аваргын төлөө олимпийн наадмын хошой аварга Бразилийн шигшээ баг Италийн шигшээ багтай шалгаран өрсөлдсөн бол хүрэл медалийн төлөө Серби, БНХАУ-ын шигшээ багууд тоглосон байна.
2017 оны Дэлхийн “Гран-При” тэмцээний аваргын төлөө өрсөлдөж байгаа БНХАУ, Сербийн шигшээ багууд өнгөрсөн зуны Риогийн олимпийн наадмын аваргын төлөө шалгаран өрсөлдөж, Хятадын баг алтан медаль, Сербийн баг түүхэндээ анх удаа олимпийн наадмын мөнгөн медаль хүртэж байсан. Энэ өдрийн тоглолтод Сербийн шигшээ багийн бүсгүйчүүд бүх талаараа өрсөлдөгчөө илүүрхэн тоглосон байна. Тэр дундаа багийн шилдэг довтлогч, Тияана Бошкович 31 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлжээ. Өдгөө 20 настай залуу тамирчин Бошковичийн хувьд одоо цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг довтлогчдын нэг болоод байгаа юм. Солгой довтолдог Бошкович энэ өдөр 25 удаа амжилттай цохихын зэрэгцээ давуулалтаар 4 оноо, хаалтаар 2 оноо авчээ. Мөн Бранкича Михаялович 18 оноо, Иована Стеванович 11 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэнээр баг нь 4 ээлжийн тоглолтод 25-22, 20-25, 25-23, 25-21-ийн харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө хожжээ.
Тэгвэл Хятадын багийн шилдэг довтлогч Жу Тин энэ өдөр 19 оноо, Юуан Шинеүэ 11 оноо, Лиу Шиатог 10 оноо авч сайн тоглолтыг үзүүслэн ч баг нь 3:1-ийн харьцаатай хожигдсон. Сербийн багийн хувьд 3 дахь удаагаа Дэлхийн “Гран-При” тэмцээнээс хүрэл мдаль хүртэж байна. Өмнө нь тэд 2011 болон 2013 онуудад энэ тэмцээний хүрэл медалийн эзэн болж байсан юм.
Сербийн баг дэлхийн “Гран-При”-д хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.