2017 оны дэлхийн оюутан залуучуудын зуны Универсиад их наадам энэ сарын 19-ний өдөр Хятадын Тайваньд эхлэх гэж байна. Нийтдээ 12 өдрийн турш үргэлжлэх энэ наадамд монгол улс спортын 9 төрөлд, 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Оюутны Универсиад наадмын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас 2 тамирчин оролцох гэж байна. Өнөөдөр МОСХ-ны удирдлагууд усанд сэлэлтийн баг тамирчдын бэлтгэлийн явцтай танилцаж, амжилт хүслээ.
Зуны 29-р Универсиад их наадамд манай улсаас оролцох ОУХМ Г.Занданбал, дэд мастер Ж.Тамир нар дасгалжуулагч багш Д.Ган-Эрдэнэ, Б.Сүхбат нарын удирдлага дор "Орчлон" сургуулийн “Виста” клубт бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна. Манай тамирчдын хувьд бэлтгэл сургуулилтаа тогтмол хйисээр байгаа бөгөөд өнгөрсөн 7-р сараас Универсиад наадамд оролцох тусгайлсан бэлтгэлээ эхлүүлжээ. Энэ наадамд манай улсын шилдэг залуу тамирчин Г.Занданбал мэлхий сэлэлтийн төрлийн 50, 100, 200 метрийн зайд болон өврөөр даллах сэлэлтийн 100 метр гэсэн 4 зайд уралдах юм. Манай улсаас универсиад наадамд оролцох дараагийн тамирчин, өдгөө 19 настай залуу тамирчин Ж.Тамирын хувьд, энэ наадмын 50 метрийн өврөөр даллах болон 50 метрийн мэлхий сэлэлтийн төрлүүдэд өрсөлднө.
Монголын оюутан залуучуудын Универсиад их наадам болон УАШТ-ээс эрхээ аван сонгогдсон шилдэг залуу тамирчид анх удаа универсиад наадмыг зорихоор ийнхүү бэлтгэл сургуулилтаа базааж байна. ОУХМ Г.Занданбалын хувьд 4 удаа ДАШТ-д оролцож байсан туршлагатай. Мөн азийн наадам, дэлхийн цомын тэмцээн зэрэг олон улсын олон томоохон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан билээ. Манай улсын тамирчдын хувьд зуны универсиад наадамд 5 дахь удаагаа усанд сэлэлтийн төрлөөр ороцлох гэж байгаа юм. Энэ жилийн универсиад наадмын усанд сэлэлтийн төрлийн уралдаан тэмцээнүүд энэ сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана.
Зуны Универсиад 2017 наадмын Усны тэмцээн нь Тауюань хотын “Тайваны спортын үндэсний их сургуулийн спортын бассейн”-д болно. Үзэгчдийн суудлын тоо нь 5252. Энэхүү спортын бассейн нь тамирчдын тосгоноос 6 км- т байрлана.
Усны тэмцээний өмнөх бэлтгэл нь 2 газарт хийгдэнэ. Тауюань хотын “Төв бассейн” -д явагдана. Энэ ордон нь тамирчдын тосгоноос 19 км зайтай оршдог. Мөн Тауюань хотын “Тайваны спортын үндэсний их сургуулийн спортын бассейн”-д бэлтгэл хувиарын дагуу явагдана.
Техникийн зөвлөгөөн 8 сарын 19-нд 09:00 цагаас “Тайваны спортын үндэсний их сургуулийн спортын бассейн”-ны хурлын танхимд болно.
Монголын тамирчдын тэмцээний хуваарь: Усны тэмцээн 8 сарын 20-25-нд болно.
8 сарын 20-нд 09:00 цагаас 100 м мэлхий сэлэлтийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан гараа гараанд ОУХМастер Г.Занданбал оролцоно. 19:00 цагаас хагас шигшээ, 8 сарын 21 нд 19:00 цагаас шигшээ уралдаан болно.
8 сарын 22-нд 09:00 цагаас 200 м мэлхий сэлэлтийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан гараанд ОУХМастер Г.Занданбал оролцоно. 19:00 цагаас хагас шигшээ, 8 сарын 23 нд 19:00 цагаас шигшээ уралдаан болно.
-8 сарын 23-нд 09:00 цагаас 100 м чөлөөт сэлэлтийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан гараанд ОУХМастер Г.Занданбал оролцоно. 19:00 цагаас хагас шигшээ, 8 сарын 24 нд 19:00 цагаас шигшээ уралдаан болно.
-8 сарын 24-нд 09:00 цагаас 50 м мэлхий сэлэлтийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан гараанд ОУХМастер Г.Занданбал, дэд мастер Ж.Тамир нар оролцоно. 19:00 цагаас хагас шигшээ, 8 сарын 25 нд 19:00 цагаас шигшээ уралдаан болно.
-8 сарын 25-нд 09:00 цагаас 50 м чөлөөт сэлэлтийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан ОУХМастер Г.Занданбал, дэд мастер Ж.Тамир нар оролцоно. 19:00 цагаас хагас шигшээ, 8 сарын 26 нд 19:00 цагаас шигшээ уралдаан болно.
"Универсиад-2017"-д усанд сэлэлтийн төрлөөр оролцох тамирчид | ||
Үзсэн: 1252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.