Шууд Chart

Фэйт Кипеогон 1500 метрийн олимп, дэлхийн аварга боллоо

2017-08-09 19:32:03

16 дахь удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ 4 дэх өдрөө үргэлжилж, олон төрөл зайд медалийн эзэд тодорсоор байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайн уралдаан тун өрсөлдөөнтэй болж, Кени улсын алдарт гүйгч, өдгөө 23 настай хөнгөн атлетикийн спортын шинэ од Фэйт Кипеогон тэргүүн бар эзэлж, өнгөрсөн жилийн олимпийн наадмын энэ зайн алтан медалиа дэлхийн аваргын алтан медальтай ихэрлүүллээ. Энэ нь Кени улсын баг тамирчид энэ дэлхийн аваргаас хүртэж байгаа 5 дахь медаль, 2 дахь алтан медаль нь болж байна. Энэ зайн 2-р байрт риогийн олимпийн хүрэл медальт АНУ-ын тамирчин Женнифер Симпсон барианд орсон бол ӨАБНУ-ын нэрт тамирчин, 800 метрийн зайн олимп дэлхийн хошой аварга Кастер Семеняа 3-р байрт барианд оржээ. Харин энэ зайн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт Этиоп улсын тамирчин Гензеба Дибаба хамгийн сүүлд барианд оржээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Фэйт Кипеогон 1500 метрийн олимп, дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 1459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй