2017 оны Универсиад их наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх тамирчид өнгөрсөн 7-р сарын 25-ны өдрөөс эхэлж бага олимпд оролцох бэлтгэлээ эхлүүлжээ. Жүдо бөхийн баг тамирчид дасгалжуулагч багш Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар, ОУХМ Одсүрэнгийн Болд-Эрдэнэ нарын удирдлага дор "Говь ресорт"-ын спорт цогцолборт бэлтгэл сургуулилтаа чамбайруулан базааж байна. Энэ удаагийн зуны универсиад наадмын эрэгтэйчүүдийн 60 кг-н жинд Б.Мягмардорж, 66 кг-н жинд Б.Эрхэмбаяр, 73 кг-н жинд С.Баяртүвшин, 81 кг Б.Гаажадамба, 90 кг Э.Мөнхжаргал -100 кг, + 100 кг-н жинд Б.Сугаржаргал нар оролцох бол эмэгтэйчүүдийн 48 кг Г.Наранцэцэг, 52 кг Г.Ганцэцэг, 57 кг Ц.Хулан, 63 кг Б.Баасанжаргал, 70 кг М.Даваасүрэн, 78 кг-н жинд Э.Гандиймаа нар дэлхийн шилдгүүдтэй техник, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Эдгээр тамирчдын хувьд дотоодын универсиад наадам, УАШТ түүнчлэн олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, универсиад наадмыг зорих эрхээ авчээ.
Олон улсын оюутны спортын холбооноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг зуны универсиад наадамд манай улсын тамирчид 1965 оноос эхлэн 52 дахь жилдээ оролцох гэж байна. Энэ хүртэлх хугацаанд монголчууд 21 универсиад наадамд оролцохдоо 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл, нийт 50 медаль хүртээд байгаа юм. Тэр дундаа жүдо бөхийн төрлөөр 1999 оноос эхлэн оролцохдоо өндөр амжилт үзүүлж, 3 алт, 3 мөнгөн 4 хүрэл нйит 11 медаль хүртэж байсан гавьяатай. Жүдо бөхийн тамирчдын хувьд хамгийн сүүлд 2015 онд БНСУ-ын Гуанжу хотноо болсон зуны 28-р универсиад наадамд л гэхэд МУГТ Доржсүрэнгийн Сумьяа алтан медаль, МУГТ Мөнхбөтын Уранцэцэг хүрэл меадль хүртэж байсан амжилттай.
Энэ удаагийн универсиадад жүдо бөхийн төрлөөр оролцох тамирчд 8-р сарын 17-ны өдөр Тайпей хотыг зорих юм байна. Универсиад наадмын жүдо бөхийн төрөл 8-р сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжилж, эрэгтэй, эмэгтэй 8 жингийн барилдаан болохын зэрэгцээ багийн барилдааны аваргуудыг мөн тодруулах юм.
Зуны Универсиад 2017 наадмын жүдо бөхийн тэмцээн Шинчу мужийн Зубей хотын “Шинчу”спортын ордон болно. Үзэгчдийн суудлын тоо нь 5834 юм. Энэхүү спортын ордон нь тамирчдын тосгоноос 57.7 км-т баруун урагш зүгт оршдог юм.
Жүдогийн тамирчидын тэмцээний өмнөх бэлтгэл нь Цагдаагийн төв их сургуулийн спортын ордоны 1 ба В1 давхарт явагдана. Энэ ордон нь тамирчдын тосгоноос 5 км зайтай оршдог.
Эрэгтэйчүүд: 60 кг, 66 кг, 73кг, 81кг, 90 кг, -100 кг,+ 100 кг , Үнэмлэхгүй жин зэрэг 8-н жин болон багийн барилдааны төрлөөр явагдана.
Эмэгтэйчүүд: 48 кг, 52 кг, 57кг, 63кг, 70 кг, -78 кг,+78 кг, Үнэмлэхгүй жин зэрэг 8-н жин болон багийн барилдааны төрлөөр явагдана.
Техникийн эхний зөвлөгөөн 8 сарын 18-нд 18:00 цагаас “Шинчу” спортын ордон болно.
Тэмцээний хуваарь: Жүдогийн тэмцээн 8 сарын 20-24-нд болно.
8 сарын 20-нд 12:00 цагаас эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг (Э.Гандиймаа), эрэгтэйчүүдийн -100 кг, + 100 кг (Б.Сугаржаргал) жингийн барилдаанууд болж 17:00 цагаас медалийн төлөө барилдаанууд явагдаж, 18:15 цагт шагнал гардуулах ёслол болно.
8 сарын 21-нд 12:00 цагаас эмэгтэйчүүдийн -63 кг (Б.Баасанжаргал), -70 кг (М.Даваасүрэн) эрэгтэйчүүдийн -81 кг (Б.Гаажадамба), -90 кг (Э.Мөнхжаргал) жингийн барилдаанууд болж 17:00 цагаас медалийн төлөө барилдаанууд явагдаж, 18:15 цагт шагнал гардуулах ёслол болно.
8 сарын 22-нд 12:00 цагаас эмэгтэйчүүдийн -52 кг (Г.Ганцэцэг), -57 кг (Ц.Хулан) эрэгтэйчүүдийн -66 кг (Б.Эрхэмбаяр), -73 кг (С.Баяртүвшин) жингийн барилдаанууд болж 17:00 цагаас медалийн төлөө барилдаанууд явагдаж, 18:15 цагт шагнал гардуулах ёслол болно.
8 сарын 23-нд 12:00 цагаас эмэгтэйчүүдийн -48 кг (Г.Наранцэцэг), Үнэмлэхгүй жин (Э.Гандиймаа), эрэгтэйчүүдийн -60кг (Б.Мягмардорж) Үнэмлэхгүй жин (Б.Сугаржаргал) жингийн барилдаанууд болж 17:00 цагаас медалийн төлөө барилдаанууд явагдаж, 18:15 цагт шагнал гардуулах ёслол болно.
8 сарын 24-нд 12:00 цагаас эмэгтэй, эрэгтэй багийн барилдаанууд болж 16:00 цагаас медалийн төлөө барилдаанууд явагдаж, 18:15 цагт шагнал гардуулах ёслол болно. Эрэгтэй багийн барилдаанд Б.Сугаржаргал, Б.Гаажадамба, Э.Мөнхжаргал, Б.Эрхэмбаяр, С.Баяртүвшин, Б.Мягмардорж нараас 5 бөх гарч барилдана. Эмэгтэй багийн барилдаанд Э.Гандиймаа, Б.Баасанжаргал, М.Даваасүрэн, Г.Ганцэцэг, Ц.Хулан, Г.Наранцэцэг нараас 5 бөх гарч барилдана.
"Универсиад-2017"-д жүдо бөхийн төрлөөр оролцох тамирчид | ||
Үзсэн: 1920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.