Шууд Chart

Сэм Кэндрикс тулгууртай харайлтын дэлхийн аварга боллоо

2017-08-10 14:09:04

Английн Лондоны хотноо болж байгаа 2017 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрлийн тэмцээн энэ өдөр болж, АНУ-ын 24 настай шилдэг залуу тамирчин, өнгөрсөн зуны риогийн олимпийн хүрэл медальт Сэм Кэндрикс 5.95 метр өндрийг давсанаар анх удаа дэлхийн аваргын тэмцээний алтан медалийн эзэн боллоо. 2-р байрт Польшийн Пиотр Лишек шалгарсан бол олимпийн наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн  дээд амжилтыг эзэмшигч Францын алдарт тамирчин Рено Лавиллень дэлхийн аваргын тэмцээний 4 дэх хүрэл медаль хүртлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Сэм Кэндрикс тулгууртай харайлтын дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 2434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй