![](/uploads/201708/news/thumb/f2c5e4b221820a6d85a21c6cbc1bfe45_x3.jpg)
Эрэгтэйчүүдийн 3000 метрийн зайн саадтай уралдаанд энэ өдөр өнгөрсөн зуны Риогийн олимпийн энэ зайн аварга, 22 настай Кени улсын шилдэг залуу тамирчин Консеслус Кипруто 1-р байрыг эзэлжээ. Түүний хувьд ийнхүү олимп, дэлхийн аварга тамирчин болж байгаагын зэрэгцээ 30 жилийн дараа энэ зайн дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирж байна. 2015 оны дэлхийн аваргад медалийн тоо болоод чансаагаараа тэргүүлж байсан Кени улсын хувьд энэ жилийн дэлхийн аваргад одоогоор 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаараа 2-р байрт эрэмбэлэгдэж байна.
Консеслус Кипруто олимп, дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.