Шууд Chart

"Порту" улирлын нээлтийн тоглолтдоо хожлоо

2017-08-12 15:05:19

Хөлбөмбөгийн спортын хөгжлөөр дэлхийн тэргүүлэгч Европ тивийн лигийн аварга шалгаруулах тэмцээнүүд энэ 7 хоногт эхэлж байна. Португалийн лигийн шилдэг багуудын нэг "Порту" клуб энэ удааад 2017/18 уирлын нээлтийн тоглолтоо өөрийн талбайдаа хийжээ.   

Португалийн лигийн аварга шалагаруулах тэмцээний 27 удаагийн аварга аладрт “Порту” клуб шинэ улирлын эхний тоглолтоо өөрийн “Драгао” цэнгэлдэх хүрээлэндээ “Эшторил” клубтэй хийлээ. Энэ тоглолтын эхний 35 дахь минутад Мали хагас хамгаалагч Мусса Марега өрсөлдөгч багийнхаа хаалгач хамгаалагч нарын алдааг ашиглан, "Порту" клубын шинэ улирлын нээлтийн гоолыг оруулсанаар 50 мянга гаруй хөгжөөн дэмжигчдээ суудлаас нь босгосон.

Тоглолтын 2-р үед 27 настай Алжирийн шигшээ багийн тамирчин Ясин Браими 16 метрийн торгуулийн талбай дотор тун чадварлаг тоглолтыг үзүүлэн багийнхаа 2 дахь гоолыг оруулж, тооны харьцааг 2:0 болгожээ. Энэ гоол орсоноос 8 минутын дараа 26 настай Мали залуу Мусса Марега Оливер Торресын хөндлөн дамжуулалтыг хаалганд мөргөж, энэ өдрийн 2 дахь гоолоо, багийнхаа 3 дахь гоолыг хаалганд оруулсан. Улмаар 70 дахь минутад дахин Испани плэймэйкер Оливер Торресын дамжуулалтаар өдгөө 30 настай Испани хамгаалагч Иван Маркано энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж, баг нь 4:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Португалийн лигт өнгөрсөн улирал 2-р байрт шалгарсан “Порту” клуб ийнхүү эхний тойргийн дараах байдлаар лигийн 18 багийг тэргүүлж эхэллээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Порту" улирлын нээлтийн тоглолтдоо хожлоо  
Үзсэн: 1629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй